Ландтай залуус ба эх оронч үзэл
2016-03-07

Байгалийн гамшиг гэдэг хэлж, ирдэггүй хийсч ирдэг ажээ. Үүнийг өнгөрсөн өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдэл харууллаа. Энэ үеэр олон зуун хүн төөрч, сураггүй алга болох, хот хооронд зорчиж явсан тээврийн хэрэгслүүд цасанд олноороо боогдсон тухай мэдээллүүд ар араасаа цацагдаж байв. Харин энэ мэт сэтгэл түгшээсэн мэдээлэл дунд баярлууштай нэгэн мэдээлэл байсан нь фэйсбүүк сүлжээн дэх авто машин сонирхогчдын “Монголын Ланд круйзер” клубын залуус сайн дурын үндсэн дээр нэгдэн нийслэлийн хүрээний гадна орчинд цасанд боогдсон иргэдэд туслах зорилготой “SOS” нэртэй ажиллагааг явуулж байгаа тухай мэдээлэл байв.

 

 

Тус клубын зүгээс цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгааг дуулаад фэйсбүүк хуудсаараа“Онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдал хүндэрвэл “Монголын Ланд Круйзер” клуб сайн дураараа үнэ төлбөргүй туслахад бэлэн. Богино долгионы холбоогоор хангагдсан ланд круйзер машинаар туршлагатай залуус Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, автомашиныг аврах ажиллагаанд оролцож, туслах боломжтой шүү” гэдгээ мэдэгджээ.

 

“Монголын Ланд Круйзер” клубын залуусын зүгээс цасанд боогдсон иргэдэд тусламж үзүүлэх тухай энэ мэт уриалгад өөр бусад автомашин сонирхогчдын клубүүд ч нэгдсэн аж. Үүнд, “Монголын бартаат замын авто спортын холбоо”, “Мицүбиши пажеро”, “Прадо”, “Хайлюкс” гэх мэт автомашин эзэмшигчдийн клубүүд “SOS” ажиллагааны нэг хэсэг болж иргэдийг аварсан байна.

 

Тэдний тухайд нүүр нүдгүй шуурсан цасан шуурганаар Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа, Биокомбинат чиглэлд ажиллаж машинтайгаа цасанд боогдсон иргэдийг осгож, амь насаа алдах аюулаас аварчээ. Тэд энэ хугацаанд 47 автомашин, 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах баг байгуулан ажиллахдаа нийтдээ 98 машинтай, 240 орчим иргэнд тусламжийн гараа сунгасан байна.

 

Эдгээр залуусын тухайд ёстой л “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үгийн утгыг энэ удаад бахархалтайгаар харуулж чадсанд нь даарч хөрөх, бүр амиа ч алдаж болох байсан 240 иргэний өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлэх нь зүйтэй болов уу.

 

Хүчтэй хөдөлгүүртэй Ланд круйзер хөлөглөсөн монгол залуус машиныхаа ид хавыг үзэх гэж уул талаар дэмий сэлгүүцэж, чоно нохой хөөж зугаацсангүй. Харин ч хэрэгтэй цагтаа эх орныхоо иргэний үүргийг нэр төртэйгээр ухамсарлаж, өөрт байгаа боломж хүчийг ашиглаж чадсан нь зүй ёсны бахархал гарцаагүй мөн юм.

 

Манай зарим улстөрчийн зүгээс зуд турхантай байгаа аймгуудын малчдад лаа, шүдэнз, нэмнээ өгч тусалсан тухайгаа зурагтаар сайрхан ярьдаг. Тэдэнд уг нь ланд круйзер байтугай машин өч төчнөөрөө бий. Гэвч 76 гишүүний хэнийх нь ч толгойд машинаа өгч явуулан цасанд боогдсон иргэдэд туслах тухай яриаг гаргасангүй. Харин хэний ч санаанд ороогүйг эгэл жирийн монгол залуус энэ тухай санаж сэрсэн нь сайхан хэрэг.

 

Хөлбөмбөг тайлбарлагч Балжиням гуайн хэлсэн “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ” гэх үг бий. Яг тэрэн шиг үүнийг л эх оронч үйлдэл гэхгүй юм бол өөр юуг эх оронч үйлдэл гэх вэ. Нарийн цариг, хятадын танкны тухай улстөрчдийн яриа бол үүний хажууд цаашаа юм байна.

 

Р.Улам-Оргих

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад тэвнээр тусал” БАЯРЛАЛАА
2016-03-11
zochin:
Ymar shan setgeltei hvmvvs ve.iim hvmvvsiin vils ni bvtej ajil amidral ni ulam devshin deeshilj bh boltugai.saar muu hvmvvsees sain hvn ni olon shvv.manai mongol zaluuchuud iim mundag shvv.tedgeer hvmvvsiin umnuus ta bvhend mash ih bayarlalaa.
2016-03-09
zochin:
shudarga juram gej medalaar zaluus bolgoniig shagnii xvn bvr demjeerei
2016-03-08
zochin:
oncgoi baidaliixan edgeer zaluus bvriig shanax estoi. ter irgediin orolcoo gej vvniig l xelne sh dee. darga nariin landuud yasii tom darga bolgon landtai ongoctoi bas castai ayultai gej anxaaruulsaar baixad tenegtej olon xvnii xvch xedelmer vrsen nexdiig torgoj toruulin mengeer tus bolson zaluus bvriig shagnaach. zaluustaa bayarlalaa gexees eer xelex vg alga
2016-03-08
Зочин:
jeeptei zaluus maani sain l baina, bolj baina sh dee.
2016-03-08
ЗОЧИН:
ХАС ЗҮҮЖ, ХАР САВХИ ӨМССӨН ТОМ ЖИЙПТЭЙ СҮРТЭЙ ШАНТААЖНЫ ГАРУУД ХАМРАА Ч ЦУХУЙЛГААГҮЙ ШҮҮ
2016-03-08
Монгу:
Одоо уед энэ залуусыг магтжээ энэ нь монголд хунд уед нэгэндээ туслаж нь алга болжээ гэдгийг харуулж байгаа юм уу даа ?
2016-03-08
lodoi:
Sain vils hiisen bn bayarlalaa myndag bn!Iim hodolgooniig demjij yramshyylj bh heregtei!Nogoo talaas ene heneggui orsdiin bolon bysdaadiin ami nasand ersdel ychryylj bgaa hvmvvst zahirgaanii arga hemjee avah heregtei!!!
2016-03-08
Зочин:
Дэндүү сайхан
2016-03-08
Зочин:
БУЯНЫ ҮЙЛС - ЭКСТРИМ АЯЛАЛ - АВТОХОББИ - ААРХАЛ ЭНЭ БҮГД ЭНЭ ҮЕД Л НЭГ ДОР БОЛОХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ БОЛОХЫН БЭ?
2016-03-08
Зочин:
ЭХ ОРОНЧИД ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ, ХАС ТЭМДЭГ, ХАР САВХИАР ГАНГАРСАН, ТОМ ТОМ ЖИЙП УНАЖ УУРХАЙ ГЭССЭН ХУДЛАА ГҮЗЭЭ ГАРУУД ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД ХААНА БАЙСАН БЭ?
2016-03-08
Zochin:
Deer suusan uuj idehees oor bodolgui uhaan muutuudiin urshigaas bolj Mongol ulsiin maani suld hiimori doroi hogjihgui devshihgui bgaa yumaa. Edgeer zaluus shig eh oronchuud Mongoloor mini duuren bgaa shu. Bayr hurgie.
2016-03-08
сайн залуус:
ер нь бол монгол залуучууд бүгд их оронч сайхан сэтгэлтэй. энэ эргүү төрд байгаа малнууд л өмхий тавиад байгаа болохоос биш. монгол минь хурдан хөгжих гээд л байна даа
2016-03-08
зочин:
Сэтгэлд тань оч байснаас машинд чинь бензин түлш, өөрсдөд нь эрч хүч, цаг зав олдоод олон хүнд тус хүргэж дээ. БАЯРЛАЛАА
2016-03-07
Unshigch:
Land tai zaluusiig ih hurald gishuuneer songoyo kkk
2016-03-07
zochin:
ene hed unheer mundag zaluuchuud bayar hurgie
2016-03-07
Зочин:
Ухаантай залуус
2016-03-07
bayar:
mundag zaluus ymaa
2016-03-07
Болдбаатар:
Амидаа адилхан байна шүү
2016-03-07
зочин:
Та нараараа бахархаж байна.Хамгийн сайхан бух угийг хэлэхэд ч багадна.
2016-03-07
Болдбаатар:
Үнэхээр сэтгэл гэдэг агуу юм. Луйварчдын дэргэд сэтгэж чадна гэдэг агуу. Өөрсдийн төлөө биш хүний төлөө өөрсдийгөө тавьж чадна гэдэг агуу. илүү илүү гэдэгтээ адил агуу агуу
2016-03-07
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-07
Ganbaa:
Ene zaluusig Mongoliin Tur Zasag shagnaj odom medalaar shagnahad yagad bolohgui gej
2016-03-07
Зочин:
Энх цагийн ЭХ ОРОНЧИД шүү бахархаад баршгүй эээ
2016-03-07
zochin:
ta naraar baharhaj bna . bayarlalaa
2016-03-07
Зочин:
БАЯРЛАЛАА ЗАЛУУСАА ТА НАРТАА САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
2016-03-07
Зочин:
ta buxend ch gsen bayrllaa ajliin amjilt eruul enhiig xusen yrooy
2016-03-07
Монгол эр хүн:
Жинхэнэ эрчүүд гэдэг чинь эд байна даа монголд сайхан залуус л улсаа хөгжүүлж авч явах болно
2016-03-07
тата:
эх оронч залуустаа баярллаа улс төрчидийг ичээж чадлаа та бүхэн
2016-03-07
эрдэнэсүх:
Монгол эр хүний уужуу ухаан гэж энэ дээ.гэтэл өөрсдийгөө эрдэм номтой номгүй гэж сандал ширээ идэж уухын дон туссан дарга нар хаа байна.монгол улсын хөгжилд жирийн монгол ухаан сэтгэл хоёр дутаж байна даа.
2016-03-07
Зочин:
Монголын ирээдүй гэрэлтэй байна.
2016-03-07
ах нь:
Залуустаа баяр хүргэе. Монгол хүн бүр ийм сайхан сэтгэлтэй, нэгдэж нягтарч чадаж байвал монгол улсын ирээдүй ямар сайхан бэ
2016-03-07
Зочин:
Мэдээ гаргасаар л байхад явж байдаг эргүү малнуудыг яая даа байз. Сэрэмжлүүлэг хэд хоногийн өмнөөс л гарсан ш тэ. Жаахан сонор сэрэмжтэй, амь насандаа хайртай байцгаа л даа Монголчуудаа. Энэ клубын залуучуудад баяр хүргэе. Маш зөв зүйл сэдэж хийжээ.
2016-03-07
Baigalmaa:
Oiriin ued sonsoj duulsan hamgiin saihan gerel gegeetei medee ene blaa. mongolchuudaa dem demendee amidartsgaaya.
2016-03-07
Зочин:
zuv tiishee yavj bnaa zaluus , chono mono gej balairch baisnaas zuvshdee
2016-03-07
Зочин:
Mash sain baina zaluuchuud
2016-03-07
Зочин:
ene mundag zaluusaar baharhaj bainaa. mashinii hurd huchnii saihaniig iim ued gargah heregtei. hamgiin gol ni setgeliin chini saihan ni shuu zaluusaa. amjilt
2016-03-07
Сайн байна:
Сайн байна.
2016-03-07
Зочин:
tenhlvvn yavhad temeegeer tysalsnaas tevdej yavhad tevneer tysal gesen saihan vg bayarlalaa
2016-03-07
мундаг залуус мулгуу женко:
мундаг залуус вэ жинхэнэ эх оронч залуус байнаа женкогийн танк эрлийз нарицн цариг энэ тэр гэсэн мулгуу бодлого ийм сайхан толовшиж байгаа залуусын доог болдог байхдаа
2016-03-07
Зочин:
ЭНЭ БОЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ
2016-03-07
Зочин:
Sain baina.
2016-03-07
tagnuulch:
mongoliin tagnuuliin gajig ganbold
2016-03-07
Зочин:
mundag bna aaaaa
2016-03-07
oka:
vnexeer saixan medee bna. zaluuchuuddaa amjilt xvsie
2016-03-07
zochin:
mongolchuud ene zergiin tsas orox shuuraxiig xarinch neg tooxgvidee bitgii xudlaa cvrjigneed baigaachdee bid chini erc derc uur amicgald zoxitsoj curcan mongolchuud shv
2016-03-07
Зочин:
Bayarlalaa. Gekhdee Manaikhan jeepiig LK- eer khardag baikh ldoo
2016-03-07
Зочиг:
Рекламдаа гайхуулаад байдаг моннис , ниссан ратролтой шоучин хайчив
2016-03-07
eej hyn:
Uhaant yrs mini uragshaa. Ta byhen l eh ornoo elgen sadnaa avarna shyy.
2016-03-07
Зочин:
Bayrlalaa
2016-03-07
Bagu:
Zuzaan bayar hvrgii
2016-03-07
zochin:
Bid evtei baihdaa huchtei,
2016-03-07
Enkhamgalan:
Land land l gees baih yum busad clubuud yu ch hiigeegui yum shig yarihiin. Manai nissan patrol, pajero club baidal hamgiin hundersen hui 7 hudag tsagaan hotold ajillasan shdee. Yaagaad manai 2 clubiig eroosoo dursku bgam be?
2016-03-07
Зочин:
ta buxend ch gsen bayrllaa ajliin amjilt eruul enhiig xusen yrooy
Зочин:
Bayarlalaa. Gekhdee Manaikhan jeepiig LK- eer khardag baikh ldoo
Зочин:
sain bna tehdee mongol zaluus soeltoi baij surarai haa saigui nus tseree haydag bolsom bna mashinaaraa hashaad alna shuu ene ter gedeg zaluus mash ih bolj deeee.
2016-03-07
Зочин:
Сайхан мэдээ шуу Амжилт залуусаа
2016-03-07
Irgen:
Bayar hurgii
2016-03-07
zochin:
mongoliin tengerleg zaluusdaa amjilt husej gol ni eruul enh baij sain uilsed tani oodrog temuuleltei baij uragshaagaa alhaj ihiig buteegeerei mon eh orniihoo toloo ulam ihiig hiij buteegeerei zaluusaa demjij baina.
2016-03-07
Болдбааатар:
Баяр хүргэе Та нар маань жинхэнэ БААТАРууд шүү
2016-03-07
Болдбаатар:
Амидаа адилхан байна шүү
аа2060:
хэрэгтэй цагтаа эх орныхоо иргэний үүргийг нэр төртэйгээр ухамсарлаж, өөрт байгаа боломж хүчийг ашиглаж чадсан нь зүй ёсны бахархал гарцаагүй мөн юм.үүнийг л эх оронч үйлдэл гэхгүй юм бол өөр юуг эх оронч үйлдэл гэх вэ. Залуусдаа баярлалаа
2016-03-07
Zochin:
Bayarllaa zaluusaa 65 asman buh 11 suvai gunj niilsen 76 sureg uheriin tolgoid orooguig ta nar hiilee dahin bayar hurgei
2016-03-07
Зочин:
Ландтай ч бай Лангүй ч бай Монгол залуус сэтгэлээрээ сайхан нэгдвэл ирээдүй сайхан болно шүүдээ
2016-03-07
Зочин:
sagsuu zaluuchuud ba heregleltei hool
2016-03-07
tuya:
Ene zalusta bayrlla eh oronch vzel iim vildlees ehleh bolwuu gj bodogdlo.mongolchud ewtei bh ymar sxn um be .vneher goe mede bsn shvv
2016-03-07
Batkhuu:
Bayarlalaa. Bayar hurgeyee.
2016-03-07