786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа
2016-03-07

Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд нийт нутгаар болсон гамшигт үзэгдлийн үеэр 15 аймаг, 42 сум, нийслэлийн  4 дүүрэгт 76 удаагийн дуудлагаар ажиллаж сураггүй болсон 136 иргэн /үүнээс 15 малчин малтайгаа шуурганд уруудсан/-ээс 134 иргэнийг эсэн мэнд олжээ. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн Буянт суманд нэг, Говь-Алтай аймгийн Цогт суманд малдаа явсан нэг иргэн осгож нас барсан байна.

 

Мөн 652 зорчигчтой 159 автомашин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.

 

 

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 202 албан хаагч, 32 автомашин, цагдаагийн байгууллагын 175 албан хаагч, 45 автомашин, орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагын 385 иргэн, 78 автомашин, автозам арчлалтын компанийн 160 хүн, үйлчилгээний 23  автомашин, 62 машин механизм, нийт 922 хүн, 240 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
далайтай улс оронд шуурга цунами манайд цас борооны аюул гарах тэхдээ манайхан өөрсдөө бэлтгэл хангаад өнгөрөөвөл ганц нэг хоног л байна ш дээ
2016-03-07