Клуни кино урлагаа орхино
2016-03-07

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни өчигдөр “BBC” агентлагт ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд тун удахгүй кино урлагаа орхих гэж буйгаа ярьсан байна.

 

Клуни “Би их хөгширч, үрчлээ минь нэмэгдэж байна. Нас минь зураг авалтад нөлөөлж, би их хурдан тамирддаг болжээ. Мөн шүтэн бишрэгчид минь миний үрчлээтэй төрхийг харах дургүй болсон мэт санагдах боллоо. Тиймээс л би дээрх шийдвэрийг гаргасан. Гэхдээ хэзээ кино урлагаас явахаа мэдэхгүй байна” гэж ярьжээ.

 

Хөтлөгч “Хэрвээ та жүжигчний карьерээ дуусгавал хойшид ямар ажил хийх вэ” хэмээн асуухад жүжигчин эр “Би найруулагч болно. Сүүлийн хэдэн жил найруулагчийн эрдэмд суралцсан” хэмээн хариулсан байна. Тэрбээр сүүлд  “Hail, Caesar” кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл өнгөрсөн сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 125 сая ам.долларын ашиг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин