Дүрвэгсэд хилийн хана эвджээ
2016-03-07

Ойрхи Дорнодоос ирсэн дүрвэгсэд Македон улсад зөвшөөрөлгүй нэвтрэхийн тулд хилийн хамгаалалтын ханыг эвдэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон мянган дүрвэгсэд өчигдөр 20.00 цагийн орчимд олноороо дайрчээ. Хилийн хамгаалагчид дүрвэгсдийг тараахын тулд хийн буу ашигласан байна.

 

Грек болон Македон улсын хилийн орчим 900 мянга гаруй хууль бус цагаачид байршиж буй юм. Дээрх орнууд аюулгүй байдлын үүднээс дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон билээ. Македон улсын хилийн орчимд амьдарч буй дүрвэгсдийн нөхцөл байдал хүндэрч, дээрэм тонуул, өлсгөлөн газар авч буй учир хууль бусаар хил нэвтэрсэн гэж тайлбарлажээ.

 

Европын холбооны хүсэлтийн дагуу дэлхийн 23 улсын удирдагч Белгийн нийслэл Брюссель хотноо дүрвэгсдийн асуудлаар хэлэлцэж байгаа юм. Уг хуралдааны үеэр Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Африк болон Ойрхи Дорнодоос ирж буй дүрвэгсдийг бүгдийг нь хүлээн авах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болно” хэмээн мэдэгджээ.

 

Мөн Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас “Дүрвэгсдийг хүлээн авах нь хэтэрхий аюултай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Нэгдүгээрт Дүрвэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгаа. Энэ нь сэжигтэй асуудал. Хоёрдугаарт Эх орноо хамгаалж чадаагүй оргон зугатаж дүрвэж ирсэн хүн хүний нутаг ус, хүн ардыг хайрлана гэж үү. Хайрлахгүй гэдгээ эд нар харуулаад эхэлсэн. Гуравдугаарт Европ тив яг өнөөдрөөс эд нарыг авахаа болих хэрэгтэй.
2016-03-08
Зочин:
Hohi ni. Zarim ni bur gertee 5 tsagaach avna geed Finlandiin erunhii said hurtel hutsaad baisan. German ch gesen hunii erh enee teree chalchaad baisan. Odoo ene olon saya tsagaachdiig nutagtaa oruulaad uursduu orond ni Africa, Arab ruu toniloh bolj dee.
2016-03-08
Зочин:
ОДОО ЕВРОПЧУУД ДҮРВЭГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВАХАА БҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.
2016-03-07
Зочин:
bugd erchuud bna daa, ted ex oron ur xuuxdee xamgaalaxaas aigaad zugataj baigaa ni,, dandaa eregteichuud baigaa ni sonin shuu
2016-03-07