“Сэтгүүлч Батдорж” сангаас уралдаан зарлалаа
2016-03-09

 

Үндэсний сэтгүүл зүйн тэмдэглэлт өдрөөр “Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарладаг уламжлалтай юм. Тус сангаас гурав дахь жилдээ шилдэг эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. Уралдааны зорилго нь сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Эссэ бичлэгийн уралдааны удирдамж:


Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын бичлэгийн ур чадварыг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилго дор сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит эссэ бичлэгийн гуравдугаар уралдааныг зарлаж байна.

 

Зохион байгуулагч:


“Сэтгүүлч Батдорж” сан, “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ

Сэдэв:  Чөлөөтэй

 

Тавигдах шаардлага:


-Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг хоёр болон гуравдугаар курсын оюутан байх

- Эссэг 500 үгэнд багтаан бичнэ.

- Ариал эсвэл Ариал Мон фонтоор шивж, өөрийн овог нэр, сургуулийн хаяг, холбогдох утасны дугаараа бичнэ.

 

Шалгаруулалт:


Эссэг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг дуустал batdorj_found@yahoo.com гэсэн хаягаар хүлээн авна. Шагналыг тавдугаар сарын 03-ны өдөр олгож, олон нийтэд мэдээлнэ.   

  

Жич: Хугацаандаа ирүүлээгүй болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй болно.

Шагнал: Тэргүүн байр:  Тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр /1/

Тусгай байр: Тус  бүр 100.000 төгрөг, Шилдэг нийтлэлчдийн эмхэтгэл  /5/

Холбоо барих утас: 9595-0204

 

“Сэтгүүлч Батдорж” сан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene tiim sain setguul ch baigaagui, yun surtei san mantai ubede
2016-03-10