Т.Даваасүрэн агсны гэр бүлд байрны батламж гардууллаа
2016-03-10

 

Улаанбаатар такси ХХК-ийн жолооч агсан Т.Даваасүрэнгийн гэр бүлд "Стандарт Проперти групп" ХК бүтээн байгуулж буй хороололдоо хоёр өрөө байр бэлэглэх мэдээ нийгмийн сүлжээгээр тарж, хүмүүсийн талархлыг хүлээгээд байсан. Тэгвэл тус компанийн хамт олон өнөөдөр Т.Даваасүрэн агсны гэр бүлд “Шинэ толгойт” орон сууцны хорооллоосоо хоёр өрөө байр бэлэглэж, захиалгын гэрээ, батламжийг нь гардуулан өглөө.  

 

Компанийн зүгээс орон сууцны хороолол борлуулагдаж эхэлсэн бөгөөд байгаа өрөөнүүдээсээ сонгуулна гэдгээ гэр бүлийнхэнд хэллээ. Харин Т.Даваасүрэн агсны гэргий "Миний сайхан ханийн хүсэл мөрөөдлийг биелүүлж өгсөн сайхан сэтгэлт та бүхэнд маш их баярлалаа. Таван хүүхдээ маш сайн хүн болгон төлөвшүүлж, та бүхний ачийг насан туршдаа мартахгүй явна" хэмээн талархлаа илэрхийлэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamar hoorhon hyyhdyyd ve, eej ni ch gesen. Hoorhiidoo aav ni deerees harj baigaa daa. Sain surzgaagaarai hyyhdyyd ee.
2016-03-10
Зочин:
5 xvvxdiin zaua tuhsnee bauar xvrgie
2016-03-10
Иргэн:
Талийгаачийн зургийг бариад инээчихсэн зогсож байгаа нь үнэхээр сонин санагдлаа. Заавал зураг барих хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу. Та нарт тэгж харагдахгүй байна уу
2016-03-10
Зочин:
Сайхан сэтгэлтэй хамт олон байна. Баяр хүргэе?
2016-03-10
Зочин:
Saihan medee bn...
2016-03-10
Зочин:
Баяр хүргэе! Танай компаний ажил үйлс өөдрөг байг !
2016-03-10
mgl:
Tanai hamt olond heleh ug unendee oldohgui bn.Uneheer shan bn.
2016-03-10
Зочин:
sain vils tvm sum bolon arbijih boltugai
2016-03-10