Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээний зардлыг нийслэл даана
2016-03-11

 

Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин