ХОМ нь зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ
2016-03-11

Авлигатай тэмцэх газраас ХОМ-ийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагын 453 албан тушаалтны мэдүүлгийг шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.

 

Харин 2016 он гарсаар ХОМ-ийн зөрчилтэй 8 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулжээ. Одоогоор Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулж буй аж.

 

Мөн тус газраасэнэ улиралд багтаан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүс түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаалд томилогддог боллоо. АТГ, Төрийн албаны зөвлөл хуулиараа хариуцлага хүлээх чадваргүй хүмүүсээ цэгцлэмээр байнаа
2016-03-11