С.Жавхлан, Т.Баясгалангийн тоглолт өнөөдөр эхэлнэ
2016-03-14

 

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглохоор тов зарлаад буй. Тэд Улаанбаатар хотоос тоглолтоо эхлэх бөгөөд өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт эхний өдрийн тоглолт болно. Мөн энэ сарын 16, 19-ны өдрийн 19.00 цагт тоглох аж.

 

Аяны талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээсэн.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
javhland:
bolgoomjtoi baigaarai naad daravgar Bayasgalan chin Dambiin Hishgeegeer dyrguigee hyreheer zoduulj daramtluulna sh dee naadah chin hyn bish ee
2016-03-15
irgen:
ENE BALAI DUUCHIN XOL OCHIJ ZOXIOLD.
2016-03-14