Бөхмөрөн суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2016-03-14

Увс аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн  Бөхмөрөн сум /сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-ийн зайд/-ын “Булгийн-Эх” гэдэг газарт энэ сарын 12-ны өдрийн 08:30:21 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон /У-90080’, Ө-49090’/ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Газар хөдлөлтийн үед тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй  Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баяндүүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин