Өршөөлийн хариу: Хулгай, дээрэм, танхай, хүчин...
2016-03-15

 

Өршөөл бол энгийнээр нигүүлсэнгүй үйл юм. Хэн нэгний буруу үйлийг ялаас нь хэлтрүүлж, уучилж буй гэсэн үг. Харин өршөөл хүртсэн хэнбугай ч эргэж ял хүлээх муу үйлээс татгалзах ёстой. Өршөөл үзүүлэх тухай хууль ч үүний нэгэн адил үйлчлэлтэй.

 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлээд дөрвөн сар орчмын хугацааг үдэж байна. Энэ хуульд 4340 хүн хамрагдаж торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялаас чөлөөлөгдөв. Хууль бүрэн хэрэгжиж дуусаагүй байтал эрх чөлөөтэй болсон хүмүүс муу мэдээ дуулгаж эхэлсэн нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай юм. Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хууль хэрэгжүүлэх ажлын хэсгээс “Өршөөлд хамрагдсан 28 хүн хулгай, дээрэм, танхайн хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.

 

Түүнээс хойш гурван сарын хугацаанд өршөөгдсөн иргэдийн гэмт хэрэгт холбогдох тоо өссөөр. Зөвхөн цагдаагийн байгууллагад л гэхэд он гарсаар хулгай, танхай, хүчингийн ноцтой хэргүүд бүртгэгдээд байна. Өршөөлөөр хамрагдсан иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол дийлэнх байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Хамгийн сүүлд гэхэд л цагдаа нар Баянзүрх дүүргийн ес, 11, 20, 23, 28 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс айлуудад хулгайгаар орж, олон удаагийн үйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, үнэт эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдийг саяхан илрүүлсэн юм. Хэрэгт сэжигтнээр М нарын таван этгээдийг баривчилснаас гурав нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаад байжээ. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн тавдугаар хороо ”Монелын дугаар тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллээр цагдаа нар очиход тус тоотод суух М-ийн өвлийн сууцны цонхыг хагалан 32” инчийн “Funai” зурагтыг тодорхой оршин суух хаяггүй 30 настай эрэгтэй Р хулгайлсныг илрүүлжээ. Р нь өнгөрсөн онд Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан нэгэн байжээ.

 

Тэд зөвхөн бусдын эд хөрөнгийг хулгайлаад зогсохгүй хүчингийн хэрэг үйлдсэн ноцтой хэрэг ч байгаа юм. Өршөөлийн тухай хуулиар суллагдсан Г гэх залуу өнгөрсөн нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт бусдыг хүчирхийлж, эд зүйлсийг нь дээрэмдээд зугтаасан хэрэг гарсан юм. Сэжигтэн өмнө нь хулгайн болон бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өршөөлийн тухай хуульд хамрагдсан байсан. Энэ мэтээр төрийн өршөөлийг хүртчихээд олон нийтийг айлган сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдах явдал буурахгүй байна.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ИЙМ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАХ ГЭЖ СУЛЛАДАГ Б.НАА. ЭНГИЙН АРД ИРГЭДИЙГ ХИЧНЭЭН ИХЭЭР ХОХИРООЖ Б.НА ЭНЭ НОВШНУУД. НАСААР НЬ ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙЛГЭЭД ЭРЛЭГТ НЬ ЯВУУЛЖ Б.ВАЛ ТААРНА. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ НИЙГЭМД ЯМАР ХЭРЭГТЭЙ БИШ. ХҮН ХОГНУУД.
2016-03-15
доржоо:
элбэгээ ах нь гаргачих юм чинь алаад хүчиндээд хулгайлаад бай цагдаа шүүх ч битгий барь хорь тэртээ тэргүй буцаагаад гаргачих юм чинь хохирогчид л хэцүү байнадхх
2016-03-15
Зочин:
Элбэгдоржийн санаачилсан бүхэн ард түмэнд халгаатай байдаг нь аймшигтай.
2016-03-15
Зочин:
Энэ хуулийг санаачилсан гишуун нэртэй луйварчдыг дахин сонгохгуй байх хэрэгтэй
2016-03-15
irgen:
ENE OLON AJILGUI HUMUUS YAJ AMIDARNAA
2016-03-15