Үнэний төлөөх тэмцлийг харуулна
2016-03-15

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжгийг тоглох гэж байна. Эл жүжигт нийгэм дэх гэр бүл, хүн хоорондын харилцааг шүүмжлэн, үнэний төлөөх тэмцлийг харуулдгаар онцлог юм.

 

“Нора” жүжгийг анх 1896 онд Дани улсын нийслэл Копенгаген хотын “Royal Teathre”-т тавьжээ. Харин Монголын театрын тайзнаа 1984 онд Г.Доржсамбуугийн найруулгаар УДЭТ-ын тайзны бүтээл болж байв. Энэ удаад УГЗ Ч.Ганхуяг, УГЗ Ч.Найдандорж нарын найруулгаар тоглох гэж байна. Жүжгийн гол дүр болох Хельмерт СТА М.Түвшинхүү Норагийн дүрд Н.Баярмаа нар тоглох аж.

 

Жүжгийн үйл явдлаас сонирхуулбал, өмгөөлөгчийн ажлаас банкны захирлын албан тушаалд дэвшиж байгаа Хельмерийн гэрт өрнөнө. Норагийн нөхөр Хельмер хүнд өвчин тусч, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болов. Энэ үед Нора нөхрийнхөө бардам занг хүндэтгэн түүнд хэлэлгүй, үхлүүт өвчтэй байсаар нас барсан эцгийнхээ гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж гэрээ хийснэ. Ийнхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч Крогстадаас эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлсэн байгаагаар үйл явдал үргэлжилэх юм.

 

Жүжгийг энэ сарын 16,17-ны 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин