УИХ ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч мэдээлэл хийнэ
2016-03-16

09.00 цагт: Жанжин Сүхбаатар танхим буюу Б танхимд Хууль сахиулахын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран зохион байгуулна.  


09.00 цагт: “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ. 


10.00 цагт: Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалат эхэлнэ.


 

10:30-13:00 цагт: "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд "Монголын Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн семинар" ийн хооронд зохион байгуулагдана.


11.00 цагт: "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн, бага хурал "Шангрилла" зочид буудалд нээлтээ хийнэ. 


11.00 цагт: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. 


11.00 цагт: Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд болно. 


11.00 цагт: "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан "Ove Event Hall"-д болно. 


11.00 цагт: "Барилгын бартерын бирж" ийн нээлт Гандирс цогцолборын 4 давхарт болно.


11.30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно. 


11.30 цагт: УИХ ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: Гал унтраах тусгай зориулалтын 28 автомашиныг аймаг, нийслэлийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа ОБЕГ-т болно. 


12.00 цагт: Орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа "Азхур" номын их дэлгүүрт болно.


12.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ICC цамхагийн /"Blue Sky" зүүн урд/ 17 давхарт болно.


13.00 цагт: Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь зөвлөлдөх уулзалтын хэвлэлийн хурал Чингис зочид буудалд болно. 


13.00 цагт: Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. 

 
Shuud.mn
Сонин хачин