Онцгой байдлын албанд 28 машин хүлээлгэн өгнө
2016-03-16

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон аврах, гал унтраах 16 автомашин, дагалдах хэрэгсэлийг нийлүүлж буй аж.  Мөн 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр 11:30 цагт болно. 

 

Дээрх техник хэрэгслийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан өгөх аж. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

 

Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Өнөөдөр энэ машин, техникийг хүлээн авснаар онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2.3 дахин өсөх юм байна.  

Shuud.mn
Сонин хачин