Дүрвэгсэд гол гатлан хил давжээ
2016-03-16

Македон улсын эрх баригчид өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоож, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн билээ. Тус улсын цагдаагийнхан хилийн ойр орчмын хуурай замд хяналтаа тогтоосон байна. Тэгвэл ганцхан өдрийн дотор 2000 гаруй дүрвэгч Македон улсад зөвшөөрөлгүй нэвтэрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Македон хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж, хуурай замыг хаасан ч дүрвэгсэд гол гатлан тус улсад нэвтэрсэн байна.

 

Хууль бусаар хил давсан дүрвэгчдийг баривчилж, албадан гаргаж эхэлжээ. Дүрвэгсдийн ихэнх нь Ирак, Сири Ливийн иргэд гэнэ. Тэднийг Грекийн удирдлагууд хүлээн авахаас татгалзснаас болж, дүрвэгсэд аргагүйн эрхэнд Македон улсыг зорьжээ.

 

Македон улсыг зорих дүрвэгсдийн цуваа ийнхүү нэмэгдсэн нь Грекийн хилийн хамгаалагчдаас болсон гэнэ. Хамгаалагчид дүрвэгсэд рүү буу чиглүүлэн, нэн даруй хилийг чөлөөлөхийг сануулсан байна.

 

Гол гатлан Македон улсад ирсэн дүрвэгсдээс 11 хүн усанд живж амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
en humuus ingej zovoj zovlon uzej orj irchiheed irsen hoinoo gahAIN MAH DANDAA NOGOO UGLUU GEJ ZARGA HIIJ TSUGLAAN HIIJ BAS ZARIM NI HUN ALJ HUN HCHIN HIIJ BAIDAG BNAA OILGOHGUI YM ZOVLON UZSEN BOL UUR BAIMAAAR YM
2016-03-16