Г.Ариунбаатар “Тоска” дуурьт дуулна
2016-03-16

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын тайзнаа дуулжээ. Тэрбээр энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод дуулсан байна. Мөн энэ сарын 20-нд тус театрт тоглох Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулах аж. Харин симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдах юм байна.

 

Тэрбээр “Кармен дуурьт амжилттай дууллаа. Амьдралын минь цоо шинэ хуудас эргэсэн vдэш байлаа. Чайковский , Глинка , Вагнер , Шаляпин зэрэг суутнуудаас эхлээд олон алдартанууд ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа ‪театр гэж бодохоор vнэхээр ‪‎гайхамшигтай байна. Төр түмнээсээ албан ёсоор  Соёлын элч хэмээх албанд томилогдож эх орныхоо өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлэхийн төлөө илүү ихээр хөдөлмөрлөж хичээж явна” гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
12457896:
Энэ бол жаахан Онгироо сагсуу нөхөр байна лээ шүү
2016-03-16
pkxny:
Мариинскийн тайзан дээр алдарт дуурид дуулна гэдэг бол гайхамшиг. Улам дээшээ дэвжээрэй .
2016-03-16