Гадаад худалдаа 20.6 хувиар буурлаа
2016-03-18

Энэ оны хоёрдугаар сарын гадаад худалдааны тойм мэдээ гарчээ. Тухайн хугацаанд 965.4 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20.6 хувиар буюу 250.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм байна.

 

Үүнд экспорт 139.9 сая ам.доллараар, импорт 110.2 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв.

 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.3 хувь  буюу 601.9 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийжээ. Харин ОХУ-тай 10.8 хувь буюу 104.7 сая ам.долларын худалдааг хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 18.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 34.0 хувиар буурчээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Heden malaa l dagaj amid yavahaas oor zam uldehgui bolj baigaa ni ene dee . Idej hereglehiin dond avtaj hii hooson hoortsoglood baihaar engedeg yum.
2016-03-18