Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхижээ
2016-03-21

Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явжээ. "Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах "......." зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна" гэх мэдээлэл энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. 

 

Дуудлагын дагуу шалгахад тус зочид буудлын ... тоот өрөөнд 1 ой 4 сартай Х охиныг орхиж явсан байжээ. Охиныг төрсөн ээж  нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. 

 

Х охиныг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
33тай хүүр ямар буруугүй тээ чинийхээр бол
2020-03-12
Зочин:
tor buruutai
2016-03-21