Г.Ариунбаатар “Тоска” дуурьт дуулжээ
2016-03-21

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын тайзнаа дуулжээ. Тэрбээр энэ сарын 20-нд тус театрт тоглосон Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулсан байна. Дуурийн симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдан тоглуулсан аж.

 

Нью-Йорк хотын ‪”‎Метрополитан” театрын ерөнхий концертмейстер, дуулаачийн багш Крейг Рутенберг “Мариинский” театрын урилгаар “‎Тоска” дуурын Скарпиагийн дvр дээр Г.Ариунбаатартай хамтран ажиллажээ. Крейг Рутенберг нь дэлхийн дуурийн алдарт дуучид болох Дмитрий Хворостовский , Анна Нетребко , Ольга Бородина, Екатрина Семечук , Йонас Кауфман , Роландо Виллазон гэх олон дуучныг анх бэлтгэж том театруудад дуулах гарааг нь эхлvvлж байсан аж.

 

Эргэн сануулахад Г.Ариунбааатар энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод дуулсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ариунбаатар гавъатаараа үнэхээр бахархаж байна. Урлагын тэнгэрт улам өөдөө нисэж аав ээж хань үр хүүхэд ард түмнээ баярлуулж явахын ерөөл дэвшүүлье!
2016-03-21