Өнөөдөр болох үйл явдлын тойм
2016-03-22

ХААЯ-ны хурлын их танхимд

 

09.00 цагт: ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг  болно. Утас: 99072224

 

МҮХАҮТ-д

 

09.00 цагт: "Дэлхийн усны өдөр"-ийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг  зохион байгуулна. Утас: 99906083, 3291678, 88013008

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд

 

09.00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Олон улсын хилийн усны харилцаа, гэрээ конвенц" сэдэвт хурал  болно. Утас: 88008075, 88087817

 

ХАХНХЯ-ны 10 дугаар давхрын хурлын зааланд

 

10.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулах уулзалт  болно. Утас: 88093607

 

"Хүрээ" амаржих газарт 

 

10.30 цагт: Монгол хүн сансарт анх ниссэн өдрийг тохиолдуулан энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэндэлсэн хүүхдүүд бэлэг өгнө. Арга хэмжээ нийслэлийн болно. Утас: 99096678

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт 

 

11.00 цагт: “Дэлхийн усны өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Утас 99124735, 99694201

 

Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд

 

11.00 цагт: Монголын хоккейн шигшээ багийн тамирчид  хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99537441

 

 ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд 

 

11.00 цагт: Нэгдсэн Үндэсний байгууллагын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар судлаач Кевин Миллер, Линда Жонс нарын бүтээсэн "Хөдөө аж ахуйн үнэ цэнийн хэлхээний санхүү" номын нээлт болно. Утас: 99072224

 

Баянзүрх дүүргийн Жанжин клубын концертын танхимд 

 

11.00 цагт: МУЗН-ийн “Хөдөөгийн сургуулиуд болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь төсөл” -өөс Налайх дүүрэг болон Баянзүрх дүүргийн алслагдсан сургуулиудын сурагчид оролцсон усны зөв хэрэглээ болон цэвэр усаа гамнах, хамгаалах зэрэг хүмүүнлэг үйлсийг сурталчилсан жүжигчилсэн тоглолт, сургалт зэрэг үйл ажиллагаа болно. Утас: 99022376

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт: Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Дэлхийн усны өдөрт зориулан гол мөрөн бохирдож байгаа асуудлаар  мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

МЗХ-ны Залуус Танхимд

 

11.00 цагт: Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарласантай холбогдуулан зохион байгуулах үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг болно. Хэлэлцүүлгээр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, санал солилцоно. Утас: 88020633

 

Чингисийн талбайд 

 

11.00 цагт: Дэлхийн усны өдөрт зориулсан "Ухаалаг Ус" мөсөн баримлын нээлт болно. Утас: 88008075, 88087817

 

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

 

11.00 цагт: "Мөнхийн үсэг" ХХК-иас Азийн бүтээмжийн байгууллагын “Загвар байгууллага” болох төсөл хэрэгжүүлж байгаа талаар  мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт: Таван хувийн зээл болон банкуудын лобийгоор батлуулсан хуулийн заалтыг ҮХЦ-д өгөх асуудлаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

 

12.00 цагт: Монголын урлагийн ажилтны холбооноос Төв аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VII уралдаан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах "Дархан их урлаг-2" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

 

"Blue Moon" арт галарейд 

 

18.00 цагт: Дэлхийн Дауны өдрийг угтан "Хорьт" фото клуб, "Dual Zet" про агентлаг, Даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хамтран зохион байгуулах даунтай хүүхдүүдийн гэрэл зургийн "20+1=Онцгой бэлэг" үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Өргөө-II кино театрт

 

19.00 цагт: "Усны нөөцийн хомсдол" сэдвээр ярилцлага, АНУ-ын "Цангасан ертөнц" баримтат киног олон нийтэд хүргэх арга хэмжээ  болно. Утас: 319015, 319017

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан нийслэлийн ЕБС-иудад ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээл орно. Зохион байгуулагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар. Утас: 99196209

Shuud.mn
Сонин хачин