Байгаль орчинд ээлтэй шинэ стандарт нэвтрүүлнэ
2016-03-22

Азийн бүтээмжийн байгууллага болон Монголын бүтээмжийн төвөөс зарласан “Загвар байгууллага” төслийн сонгон шалгаруулалтад “Мөнхийн үсэг” ХХК шалгарч, Монголд анх удаа Материалын урсгал зардлыг тооцох ISO 14051 стандартыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.


ISO 14051 стандарт нь хүрээлэн буй орчны менежмент бөгөөд материалын урсгал зардлын тооцооллыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр үйлдвэрийн хаягдал алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжөөс хүртээх замаар амжилтын түүхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм. 



Мөн Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн 20 гаруй орон болон Олон улсад Монгол Улсаа шилдэг компанийн үйл ажиллаагаар дамжуулан сурталчлах, ААН байгууллагууд өндөр зардлаар гадаад улс орнууд руу зорчин туршлага судлахгүйгээр үндэсний шилдэг компанийн туршлагыг судлах боломж нээгдэж байгаа аж.



Уг төсөл нь хэрэгжилтийн үйл явцаас хамааран 12-18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд төслийг Олон улсын зөвлөх удирдан чиглүүлж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар “Загвар байгууллага” бий болгох аж. Төсөл нь “Төлөвлөлт”, “Хэрэгжилт”, Түгээн дэлгэрүүлэх” гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжих юм байна. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин