Уулархаг нутгаар цас орно
2016-03-23

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
 

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн хононо.

 

 

 

 2016 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   


26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна.

 

Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст  сэрүүснэ. 

Shuud.mn
Сонин хачин