Улсын Филармони Дарханд тоглоно
2016-03-24

 

 

 

Улсын Филармонийн уран бүтээлчид Дархан хотын “Залуучууд” театрын тайзнаа тоглохоор болжээ. Тэд энэ сарын 29,30-нд дөрвөн удаа тоглох аж.

 

Энэ сарын 29-ны 18.00 цагт Морин хуурын чуулгын  уран бүтээлчид “Торгоны хээ” ардын дууны тоглолтыг толилуулна. Үргэлжлүүлэн эл өдрийн 21.00 цагт “Playing love”  концертыг тоглох юм байна. Тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

 

Харин энэ сарын 30-ны 18.00 цагт Симфони найрал хөгжимчид “Сонгодог оршихуйн дуулал” тоглолтыг тоглоно.  Үргэлжлүүлэн эл өдрийн 21.00 цагт Баянмонгол жазз найрал хөгжимчид “Залуу нас хайрын увидас” концертыг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

 

Тоглолтод СТА С.Баттулга, СТА Д.Бурмаа, СТА Ж.Наранбаатар, СТА Т.Амина, СТА П.Өнөржаргал, Т.Отгонбаяр, Б.Солонго нар оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин