Халдвартай 5200 хүүхэд мэндэлжээ
2016-03-24

Бразил улсад зика вирусын халдвартай 5200 хүүхэд мэндэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус улсад өнгөрсөн оны аравдугаар сард зикагийн халдвар авсан анхны хүүхэд мэндэлсэн байна.

 

Шинжилгээгээр халдвар авсан хүүхдүүдийн 2589 нь төрөлхийн гажигтай болох нь тогтоогджээ. Харин 945 хүүхэд халдварын улмаас жижигхэн толгойтой мэндэлсэн ч ямар нэгэн сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогдоогүй бол 1666 хүүхдийн ямар нэгэн эрхтэн нь устсан болохыг тогтоожээ.

 

Эмч нар халдварын улмаас хүүхдүүдийн зарим эрхтэн устсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Бразилийн зүүн хэсэгт байрлах 23 мужийн 17-д зикагийн халдвар бүртгэгдээд байна.

 

Тус улс зикатай тэмцэхийн тулд 24 сая ам.доллар төсөвлөж, халдвар тээгч зика шумуулыг устгах ажиллагаанд 200 мянган армийн албан хаагчийг дайчилж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин