Арслангуудыг арван жил сургажээ
2016-03-24

 

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,  Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх юм.

 

Тоглолтын үзүүлбэрт оролцохоор арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай нохой зэрэг 5 төрлийн амьтан Казахстан, Узбекстан улсаас Монголд ирээд байна. "Дэлхийн цирк Монголд" тоглолтод оролцох арслангууд гал дээгүүр харайх, хойд хөл дээрээ босох, морь унах зэрэг сонирхолтой үзүүлбэр үзүүлэх юм байна. Сургагч Казахстаны циркчин арслангуудыг 10 жил гаруй сургасан тухай хэлж байв.

 

Мөн шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид ирэх юм байна. Энэхүү тоглолтод  БНХАУ, ОХУ, Украйн  зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох аж.

 

Ингээд амьтдын гэрэл зургаас хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин