НӨАТ-ын кассын машин нийлүүлэгчид мэдээлэл өгнө
2016-03-24

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой  заавал үнэтэй кассын машинаар иргэд аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлж байна гэх хардлага олон нийтийн дунд байгаа билээ. Дээрх ташаа мэдээлэлд харилт өгөхөөр маргааш буюу 2016.03.24 –ны Пүрэв гарагт 14 цагаас дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээн дээр кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд кассын машины олон төрөлт сонголтуудыг танилцуулах бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн олон асуултуудад албаны хүмүүс болон кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө.

 

Мөн энэ үеэр кассын машины дараагийн үеийн технологийн шийдлийг иргэд олон нийтэд танилцуулна.

 

Тус арга хэмжээнд Гааль татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв

Гааль татварын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулга болон албаны хүмүүс оролцоно.

 

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин