Хувийн хэвшлийнхнийг бүртгэж эхэллээ
2016-03-25

Төрийн түрээсийн орон сууцны бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 21-нд ахмадуудын бүртгэлээр эхэлж,  өнгөрсөн хоёр өдөр залуу гэр бүлүүдийн материалыг ТОСК хүлээн авлаа.

 

Тэгвэл өнөөдрөөс хувийн байгууллагын ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн материалыг хүлээн авч эхэллээ. Түрээсийн байрны нийт квотын 30 хувь нь тэдэнд ногдох бөгөөд бүртгэл энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

Харин энэ сарын 29-нд төрийн албан хаагчид болон байгалийн гэнэтийн гамшгаар орон гэрээ алдсан хүмүүсийн байр түрээслэх хүсэлтийн материалыг хүлээн авна.

 

Shuud.mn
Сонин хачин