4 саяыг хожсон азтанууд эрхийн бичгээ гардлаа
2016-03-25

Гэрэл зургуудыг MPA.MN

 

НӨАТ-ын урамшууллын "ebarimt" сугалааны долоо дахь тохирлоор азтан болсон иргэдийн хүлээн авч, тохирлыг батламжлан, азтануудад эрхийн бичиг гардуулах арга хэмжээ Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт боллоо. 

 

Долоо дахь удаагийн тохирлоор 21 хүн дөрвөн сая, нэг хүн 20 сая, нэг хүн супер азтан болж 400 сая төгрөгийн азтан болжээ. Сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон дөрвөн азтан өнөөдөр ирж, тохирлоо батламжлуулан, эрхийн бичиг гардаж авсан юм. 

 

Харин дөрвөн сая төгрөг хожсон долоон азтан болон 20 сая, 400 саяыг хожсон хүмүүс сугалааны баримтаа "ebarimt.mn"-; бүртгүүлээгүй байгаа аж. Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийж, 400 сая төгрөгийн азтан болсон иргэнийг НӨАТ-ын журмын дагуу баримтаа баталгаажуулахыг гурван сар хүлээх гэнэ. Энэ хугацаанд баримтаа баталгаажуулахгүй бол 400 сая төгрөгийг улсын орлого болгох аж. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
OOo:
hodoo oron nutgiinhan yah yum be zaaval hot oroh ystoi yumuu esvel aimag duurgiinhee tatvariin gazar ochood asuudal shiidegdeh uu
2016-03-25