Элба, Бондын дүрд тоглоно
2016-03-25

Британийн нэрт жүжигчин Идрис Элба алдарт тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр саяхан 007 киноны найруулагчтай уулзсан хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлж байна.

 

Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Яриа дөнгөж хэлэлцээрийн шатандаа явж байна. Хараахан албан ёсны хариу гараагүй байна. Тун удахгүй жүжигчин тагнуулчийн дүрд тоглох эсэх нь тодорхой болно” гэж мэдэгджээ.  Элба тагнуулчийн дүрд тогловол анхны өнгөт арьст Бонд болох юм.

 

Өнгөрөгч нэгдүгээр сард Бондын шинэ анги 007:Спектр кино нээлтээ хийсэн. Уг бүтээлийн дуу “Writing On The Wall”-ийг залуу дуучин Сэм Смит дуулжээ. Тэрбээр уг бүтээлээрээ “Оскар”-ын шилдэг дуу” төрөлд ялалт байгуулсан билээ.

 

Кино багийнхан 2005 оноос эхлэн өнгөт арьстай уран бүтээлчийг гол дүрдээ тоглуулах саналтай байсан. 50 жилийн түүхтэй уг бүтээлд зургаан жүжигчин Бондын дүрийг бүтээсэн түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин