Өнөөдөр сонгодог тоглолттой
2016-03-26

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дэргэдэх “Консонанс” хамтлагийн “Consonance Crossover” сонгодог толголт энэ өдөр болно.

 

А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав нарын гурван гишүүнтэй тус хамтлагийн анхны бие даасан энэхүү тоглолтод хамтлагийн “кроссовер” урсгалаар туурвисан 20 бүтээл олны сонорт хүрэх аж. Кроссовер урсгалын онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементийг поп дуунд,  поп дууны элементийг сонгодог дуунд оруулах зэргээр поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулдаг байна.

 

Тоглолтын найруулагчаар МУУГЗ, Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио нар ажиллаж байна. “Crossover” сонгодог концертыг өнөөдөр болон маргааш оройн 18.00 цагт УДБЭТ-ын тайзнаас тольдоорой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин