Засгийн газар хуралдана
2016-03-27

Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 16.00 цагт товложээ. Тус хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэх бол Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай хэлэлцүүлэх юм байна.

 

Түүнчлэн Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулах аж. Уг хууль хэрэгжих хугацаанд урьдчилсан байдлаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон гэх мэдээллийг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин