Амиа золиослогчид паркт халдлага үйлджээ
2016-03-28

Пакистан улсад аймшигт халдлага гарчээ. Энэ талаар “www.presstv.com” мэдээллээ.

 

Халдлагын дараа

 

“Хэт даврагчид өөрсдийгөө мартуулах цаг олгохгүй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн удаатай. Брюссель хотноо болсон халдлагыг олон нийт мартаагүй байхад өөрсдийгөө исламын дайчид хэмээн нэрлэсэн хэт даврагчид Пакистан улсад халдлага үйлдлээ.

 

Талибанчуудын “хуурай дүү” гэгддэг алан хядах “Жамаат-аль Ахрара” бүлэглэл өчигдөр 18.00 цагийн орчимд Пакистаны Пенжаб мужийн Лахор хотноо дараалласан халдлага зохион байгуулсан байна. Хэт даврагчид Лохар хотын үндэсний соёл амралтын хүрээлэн гэгддэг “Гулшан аль Икбал” хүүхдийн паркт халдлага зохион байгуулжээ. “Халдлагын улмаас 69 хүн амиа алдаж, 280 гаруй хүн гэмтэж, 20 гаруй хүн сураггүй алга болсон” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Халдлагыг амиа золиослогч этгээдүүд үйлдсэн гэв. Эхний дэлбэрэлт хүүхдийн савлууран тоглоомын дэргэд болжээ. 20 орчим насны эрэгтэй өөрийгөө егүүтгэсэн аж. Дараагийн дэлбэрэлт 11 минутын дараа болжээ. Дахин нэг амиа золиослогч автомашины зогсоолын ойролцоо өөрийгөө егүүтгэсэн байна. Амиа алдагсдын 48 нь хүүхдүүд гэнэ.

 

Ерөнхийлөгч Ашраф Гани хэт даврагчдыг буруутгаж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. Тэрбээр “Харамсалтайгаар амиа алдсан бүх хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Өдөр бүр аллага үйлдэж буй зэвсэгт бүлэглэлүүдийн эрин үе тун удахгүй дуусах болно. Хөөрхийлөлтэйгээр амиа алдсан иргэдийнхээ хариуг заавал авах болно” гэж мэдэгджээ.

 

Хүүхдийн парк дээр болсон халдлагаас хагас цагийн дараа “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийн удирдагч Ахсануллах Ахсаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч “Бид Лахорын халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдэж байна. Бид Ерөнхий сайд Наваз Шарифт зурвас илгээхийг хүсч байна. Та бидний эсрэг бүхнийг хийх болно. Гэхдээ биднийг зогсоож чадахгүй. Амиа золиослогчид халдлагаа үргэлжлүүлсээр байх болно. Христийн шашинд итгэгчид амиа алдах болно. Өдөр бүр барууны шашин шүтэгчид цусаараа Аллахын өмнө нүглээ наминчлах болно” гэж мэдэгдсэн байна.

 

 “Жамаат-аль Ахрара” бүлэглэл

 

Ерөнхий сайд уг мэдэгдлээс нь айхгүй гэдгээ мэдэгдээд “Өөрсдийгөө илчилсэн явдалд талархаж байна. Ард түмнийхээ төлөө та бүхнийг устгах болно” гэжээ.  Тус бүлэглэл 2014 оны эхээр Ерөнхий сайдыг гэр бүлийнх нь хамтаар алах болно сүрдүүлсэн юм. Хэт даврагчид өнгөрсөн онд христийн сүмүүдэд удаа дараа халдлага зохион байгуулж, олон зуун хүний аминд хүрсэн билээ. Ватиканы тэргүүн Францис христийн шашинтнуудыг хороож буй явдлыг буруутгаж, “Шашин шүтэх нь нээлттэй” хэмээн мэдэгдсэн юм.

 

Лахор мужийн цагдаагийн дарга Мустансар Феронзе “AFP” агентлагт “Халдлагын гол бай парк байсан учир олон хүүхэд амиа алдлаа. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэсэн юм. Хотыг аюулаас хамгаалах хорооны дарга Жам Сажжад Хуссейн “Халдлагын үеэр гэмтсэн хүмүүсийг орон нутгийн гурван эмнэлэг рүү илгээсэн. 18 хүний биеийн байдал тун хүнд байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн болгоомжилж байна” гэж ярьжээ.

 

Пенжаб мужийн захирагч Муссайн аль Абади онц байдал зарлаж “Халдлагын хариуцлагыг талибанчуудаас нэхэх болно” гэсэн байна. Талибанчууд энэ он гараад Пенжаб мужид 14 удаа халдлага зохион байгуулж, 95 хүний аминд хүрчээ.

 

Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Гаррис хотын сургуулийг барьцаалсан юм. Хэт даврагчид оюутнуудаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй байвал шууд буудан хороож байжээ. Мөн загалмай зүүсэн христийн шашинтай оюутнуудыг хэрцгийгээр хөнөөсөн байна. “Жамаат-аль Ахрара” бүлэглэл олон нийтийн сүлжээнд уг жишээг дурьдаад “Бидний дараагийн бай” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ямар аймар юм вэ Барак Обамаг алаач муу дээрэлхүү цагаан арьстангуудыг Ирак Сири Пакистан Авганистаны ард түмнийг тэдний хүүхдүүдийг алсан алуурчид бол Америкчууд хиристууд шүү
2016-03-29
Зочин:
neg l yum unen.... Lal durtei aluurchid USA garaltai gedeg l unen
2016-03-28
Gaigvi tarhi:
Ted chini hvn vheed dibaajind ochno,hvn amid yabah,amidrah ni nvgel gj vzdeg tenegvvd bolohooroo ter olon hvvhdiig alsnaa buyan gej bodoh bus uu.Muu delhii yertonts n adag shaaruud.
2016-03-28
Зочин:
хүүхдүүд рүү чиглүүлж аллага хийдэг, устгаж зайлуулахаас өөр боломжгүй шаарнууд юм даа.
2016-03-28
Зочин:
хүүхдүүд рүү чиглүүлж аллага хийдэг, устгаж зайлуулахаас өөр боломжгүй шаарнууд юм даа.
2016-03-28
Зочин:
хүүхдүүд рүү чиглүүлж аллага хийдэг, устгаж зайлуулахаас өөр боломжгүй шаарнууд юм даа.
2016-03-28
Уншигч:
юун маягтай юм бэ, ЛАХОР хот л гэсэн бна шүү дээ.
2016-03-28
Зочин:
Talibanchuud-g Amerik bii bolgoson bas sanhuujuuldeg gesen.
2016-03-28
Зочин:
USA dur huuramch daisan bosgoj irehee bolihguim baih daa.
2016-03-28
Зочин:
lohar bish lahor hot geech
2016-03-28
Уншигч:
юун маягтай юм бэ, ЛАХОР хот л гэсэн бна шүү дээ.