Трамп өвөө боллоо
2016-03-28

Тэрбумтан Дональд Трампийн охин Иванка Трамп өчигдөр Нью Йорк хотноо амаржиж, хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүтэйгээ авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад “Өвөөтэйгээ тун адилхан юм” гэж бичжээ.  

 

 

Иванкагийн нөхөр Жаред Кушнер шинэ хүндээ Теодоре Жамес гэх нэр хайрлажээ. Хос дөрвөн настай Арибелла Росе, хоёр настай Жосеф Фредерик гэх охин, хүүтэй билээ.

 

Трамп твиттертээ “Бурхандаа баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө илүү их хичээх болно” гэж жиргэжээ. Хэрвээ Трамп төрийн тэргүүн болбол охиноо өөрийн нарийн бичиг болгоно хэмээн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн билээ. Иванка Харвардын их сургууль төгссөн бөгөөд аавынхаа ажлын өвлөн авахаар бэлтгэгдэж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин