Өнөөдөр “Говь, Тал” чуулбар тоглолттой
2016-03-28

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Говь, Тал" чуулбар тоглолтоо өнөөдөр толилуулах гэж байна. Эл тоглолтод хөгжмийн зохиолчийн шинээр бүтээсэн "Дорнодын цэнхэр аялгуу", "Оюу эрдэнийн говь" цомогт орсон уран бүтээл эгшиглэх юм.

 

"Дорнодын Цэнхэр Аялгуу"  цомогт нь хөгжмийн зохиолчийн Мэнэн, Тамсаг, Бадам-Ишийн тал, Буйр нуур, Халх гол, Нөмрөг гэх мэт үзэсгэлэн төгөлдөр нутаг, алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн газар, "Хэрлэн барс", хөгжмийн зохиолч Г.Бирваагийн дайны бүрээ үлээж байсан түүхт газраар аялаж байхдаа туурвисан уран бүтээл нь багтсан байна. Харин "Оюу эрдэнийн говь" цомог нь Их өглөө, Хулангийн тоос, Зэрэглээ, Угалз, Сэтгэлийн гүнээс, Ханбогдын эгшиглэн, Эрин цаг хэмээх долоон ангиас бүрдэх аж.

 

Н.Жанцанноров “Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдрэх буй заа” хэмээсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин