Сүрьеэ нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна
2016-03-28

Монгол Улсад сүрьеэгийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт,  нас баралтын шалтгааны нэгдүгээрт ордог нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаагийн шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, дархлалын тогтолцоо сул байгаагаас, мөн иргэдийн дунд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл хомс, үүнтэй уялдаатайгаар ялгаварлан гадуурхалт их байдагтай холбоотой аж. 

 

Монгол Улсын хэмжээнд 2015 онд сүрьеэгийн 4270 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 59 хувь нь Улаанбаатар хотод байна. Сүрьеэгээр хэн ч өвдөх эрсдэлтэй бөгөөд 15-44 насны хөдөлмөрийн насны хүн ам нийт өвчлөлийн 67 хувийг эзэлж байгаа аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УЛС ТӨР ЯРЬЖ БАЙХААР ЭНЭ ТАЛААР ТОМООХОН НЭВТРҮҮЛГҮҮД ХИЙГЭЭЧЭЭ. ЭНЭ ЧИНЬ МОНГОЛЫГ УСТГАХ ӨВЧИН ШҮҮ ДЭЭ. ТООХГҮЙ ЮМАА. ЮУНААС БОЛООД БАЙНА. ТАМХИ ТАТАХ ЦЭГ БАЙХГҮЙГЭЭС ГАДАА УТААНД ЗОГСООД ТАМХИЛААД БАЙГААГИЙН НЭГ ҮР ДАГАВАР МӨН ҮҮ ЭРДЭНЭЧИМЭГ ЭЭ. НЭГЭНТ ТАМХИЧИН ХҮН ӨӨРӨӨ ТИЙМ АМАР ГАРЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ТАТАХ ЦЭГИЙГ НЬ ЗААГААД ӨГЧИХВӨЛ
2016-03-28