Үлгэрч эмээ, өвөөг сая төгрөгөөр шагнана
2016-03-28

Хүүхэлдэйн театр, Өлзий телевиз хамтран “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн хүрээнд үлгэрч эмэээ, өвөөг шалгаруулах уралдааныг зохион байгуулах юм байна. Уралдаанд 50-иас дээш насны ахмадууд ардын аман зохиол, үлгэр туульсаас сонгон уншиж, оролцох боломжтой ажээ. Оролцох хүсэлтэй ахмадыг ирэх сарын 1-нийг хүртэл Улсын Хүүхэлдэйн театрын байранд бүртгэх  юм байна.

 

“Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох өртөг багатай атлаа хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд үлгэр уншиж өгөх явдал. Хэрэв өдөрт 10 минут зарцуулан үр ачдаа үлгэр уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Цаг зав зориулан үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгснөөр өвөө, эмээ, эцэг эх, хүүхдүүдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг. Мөн чөлөөнд гарсан ахмадуудаа нийгмийн идэвхтэй харилцаанд татан оруулж, тэднээр дамжуулан мартагдах шахсан ардын аман зохиол үлгэр туульсыг сэргээн сануулна” хэмээн зохион байгуулагчийн зүгээс хэлж байна.

 

Уралдааны ялагч, Гранпри шагналтныг өргөмжлөл, нэг сая төгрөг, ивээн тэтгэч байгууллагын шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулах аж. Мөн дэд байрт хоёр оролцогч шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байрт гурван оролцогчид өргөмжлөл, 200 мянган төгрөгийг тус тус гардуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат бидний авгайлдгаар сохор Аяа гэх настан 1989 оныг хүртэл амьд ахуйдаа мөн ч олон сонин сайхан үлгэр ярьдаг байж билээ.Тэр хүний ярьдаг үлгэр үлгэрийн номонд лав байдаггүйсэн.Юмны учир начрыг мэддэг байсансан бол бүх үлгэрийг нь бичиж авч хойч үедээ үлдээх байсансан.Өмнөговийнхон энэ хүний талаар бараг гадарлах байхдаа.
2016-03-29
Зочин:
АН ын хятадуудын хийж байгаа ажил юм.
2016-03-28
Зочин:
Зорилтот тосол гэж юугаа яриад байдаг болчов. Гадны хэл хальт мэдэгчид монгол хэлийг бузарлаж дууслаа
2016-03-28