Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
•
•
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
•
•
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
•
•
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
•
•
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?
•
•
Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна
•
•
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв
•
•
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ
•
•
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
•
•
Сонгох эрхийг хангуулах чиглэлээр уулзалт хийв
•
•
зар
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Холбоо барих, сурталчилгаа байршуулах
Бидний тухай
Rss
Лого татах
Зар
С.Дэмбэрэл: Хэн нь их зээл тавьснаараа биш тэр зээлээр юу бүтээв гэдгээрээ өрсөлд
2016-03-31
Tweet
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн форумын үеэр Монголын эдийн засгийн хэтийн төлөв, өнөөгийн нөхцөл байдалд Азийн хөгжлийн банкнаас хангалтгүй гэсэн үнэлгээ өглөө. 2017 оноос эхлээд бондын өрөө төлөөд эхлэхэд Монгол Улс хэцүүднэ гэсэн дүгнэлт хийлээ?
-Хүн болгон л ингэж ярьдаг. Бид хүртэл цээжилчихсэн байгаа биз. Эдийн засгийг хардаг гурван нүд байдаг. Нэгдүгээрх нь, үйлдвэрлэлийн нүд. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай гээд харна. Аж үйлдвэр дээр, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг ярьж болно. Энэ талаар бид маш олон жил ярьсан. Та бүхэн тухайлбал энэ салбарын талаар асар өргөн мэдлэгтэй болчихсон байгаа.
Маш зөв. Гэхдээ өөр нүд бас байна. Үйлдвэрлэгдсэн баялгийн эцсийн ашиглалт ямар байна вэ гэдэг нь өрх гэрт гардаг. Өрхийн эцсийн хэрэглээ гэж байна. Дээр нь төрийн хэрэглээ. Эдийн засаг л юм чинь бас хуримтлал үүсэх ёстой. Цэвэр экспорт буюу экспорт, импортын зөрүүг харна. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах нь дээ. Өрхийн хэрэглээг онцлоод ярихаар манай өрхүүдэд хуримтлал алга. Бүгд л орлогоо хэрэглэж байна. Хуримтлал хийх боломжгүй байна. Тиймээс зарим банкууд хуримтлалтай монгол гэж яриад эхэлсэн. Хуримтлал бий болгохын тулд маш олон сувгаар орлогын эх үүсвэртэй болох, эсвэл шинэ ажлын байр бий болох, ажлын байр нь тогтвортой байх ёстой юм.
2012 оны хоёрдугаар улирлаас эхлээд Монголын эдийн засагт бондын мөнгө орж ирсэн. Ингэснээр зам баригдсан, үйлдвэрлэлд зээл өгч хөрөнгө оруулалт нэмэгдэж байхад нөгөө талдаа өрхийн орлого нэмэгдээгүй, харин ч доошоо явсан. 2014 оны сүүлээс эхлээд хуримтлал бүр тэгээс доошоо явж хасах руу орж эхэлсэн. Энэ бол асуудал. Сорилт мөн үү мөн. Шийдэл шаардаж байна уу гэвэл шаардаж байгаа. Тэгвэл өрхийн бодит орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой юм. Харамсалтай нь ярихгүй байна. Би хэлсэн. Ярих байлгүй гэж найдаж байгаа.
-Чинээлэг дундаж ангитай болох тухай ярьж байна. Ингэснээр эдийн засгийн бага зэргийн уналт, цохилтод өртөхгүй байх боломж бүрдэнэ гэх юм?
-Зөв. Гэхдээ доороосоо л явна шүү дээ. Ядуу амьдарч байгаа нь арай гайгүй явна. За тэгээд, дунджаас доогуур амьдарч байгааг нь дундаж болгоно. Дунд нь баян болохыг бодно. Энэ бол хүн төрөлхтөний жам ёсны хүсэл. Монголын нийгмийн бүтцийг харахад, 30 орчим хувь нь ядуу, дунджаас доош анги нь 40-45, дунд анги нь их туранхай 20 орчим хувьтай л байна. 6-7 хувь нь чинээлэг байгаа. Тэгвэл бид “Цахиур Төмөр”-ийн бодлого явуулж болно. Баячуудаас малыг нь аваад ядуучуудад тараах бодлого.
Бүгдийнх нь боломжийг нээх буюу ядуу нь дээшээ гарах бодлого. Энэ талын бодлого байгаа. Тухайлбал, ломбард. Санхүүгийн өдөр тутмын үйлчилгээ мөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ломбардыг хэн хариуцах нь тодорхой бус явж ирлээ. Ганцхан өгүүлбэртэй хуулиар ломбардыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж ирлээ. Та хараарай. Өнөөдөр сул байгаа оффисуудыг дандаа санхүүгийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд түрээслэж байна. Эдийн засаг хүнд хэцүү үед хүмүүст мөнгө хэрэгтэй болоод ирэхээр ямар ч хүнд хэцүү шаардлагатай байсан үл тоогоод санхүүгийн бизнес эрхэлдэг хүмүүсээс зээл авч байна. Ломбард жилийн 48-60 хувийн хүүтэй байгаа гэж ломбардны эзэн ярьж байна лээ.
Энэ бол олон улсад мөнгө хүүлэх бизнес. Гэтэл бид энэ бизнесийг 20 гаруй жил зөвшөөрч явлаа. Гэтэл хүмүүсийн орлого нь нэмэгддэггүй, ядуурал нь нэг газраа зогсчихсон, дунд анги нь хүртэл нэг газраа гацчихсан, таргалахгүй байгаа. Жам ёсны процесс явагддаг санхүүгийн нүхнүүдийг чөлөөлж өгөөгүй. Тийм учраас малчны зээл өндөр, ломбардны хүү тэнгэрт тулчихсан, бизнесийн зээлийн хүү өндөр байгаа юм. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ёстой гэж байна. Тэгвэл хүмүүсийн худалдан авалт сайжирч байж л идэвхждэг. Халаасанд нь мөнгө байх ёстой. Тухайлбал, нийгмийн хамгийн доод хэсгийн тэтгэврийн дээд хэмжээг нэмэгдүүлчихье. Тэтгэврийн доод хэмжээг ядахдаа 60 мянган төгрөгөөр нэмчихвэл болоод л явчихна.
-Тэр мөнгө нь байна уу. Төсвийн алдагдлыг нөхөж чадахгүй л байна шүү дээ?
-Мөнгө нь байгаа. Дахин хуваарилалт буюу дахин байршуулалт хийж болно. Хөшөө барих гоё л доо. Сумын төвд концерт тоглож, бүжиг хийх заал барьвал бас л гоё. Гэхдээ ард түмний амьдралд нэмэр болох зүйл хийх ёстой юм. Орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байрыг нь хадгалж үлдэх талаар төр ажиллах ёстой.
Заавал том компанийн ажлын байрыг биш бичил бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн бага хүүтэй зээл олгож ажлын байр бий болгож болно. Гэтэл жилийн 36-40 хувийн хүүтэй зээл авахаар тэр хүн эргээд зээлээ төлж чадахгүй болж хавханд орж байна. Эдийн засгийг хавхнаас гаргах ёстой. Эдийн засгийн асуудлаар жил болгон хуралдаж байгаа. Эндээс үр дүн гараасай л гэж хүсч байна даа.
-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх олон гарцыг эдийн засагчид ярьдаг. Тухайлбал, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх талаар манайх хангалттай ажиллаж чадаж байна уу?
-Өөдрөг биш бодолтой байна. Хүмүүс уурлах л байх. Гэхдээ хөрөнгийн бирж гэдэг бол бодит сектор нь сайн хөгжөөд, санхүүгийн сектор дээрээ хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэрүүдийг бий болгох нь чухал. Ингэснээр хүмүүс хуримтлалтай болж, хуримтлалаараа сонголт хийж Хөрөнгийн бирж ашигтай юм байна гэдэг ч юм уу, эсвэл банкинд хадгалуулах нь чухал юм байна гэх мэтээр орлоготой болсны дараа жам ёсоороо явах ёстой. Хөрөнгийн биржийн тухай хууль эрхзүйн орчин бүрдчихсэн.
Гэтэл яагаад гацаад байна вэ. Сүүлдээ Лондонгийн хөрөнгийн биржид 30 жилээр өгчих юмсан гэж яриад байгаа юм. Тэгвэл илбэ, ид шидийн зүйл болох юм гэнэ. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Эхлээд хүмүүс орлогожих ёстой. Аж ахуйн нэгжүүд орлоготой болох нь чухал. Үндэсний том макро орчинд холимог ашиг орлого буюу тухайн компанийн ашиг орлогын хэмжээг үзүүлдэг. Өрхийн бодит орлого буюу өрхийн эзэмшилд үлдэж байгаа мөнгө нь хуримтлал үүсгэх боломжгүй байна. Үүнийг эхлээд бодъё. Хөрөнгийн бирж бол хоёрдагч асуудал. Миний мөнгийг би яаж зарцуулах вэ гэдэг санхүүгийн механизм. Санхүүгийн сектор нь хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэр буюу хүмүүсийг орлогожуулдаг хэлбэр рүү орох ёстой. Тэрнээс биш орлогыг гацаадаг, багасгадаг, өрөнд оруулдаг, хавханд оруулдаг байж болохгүй.
-Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийн хувьд дандаа сургамж, сорилттой тулгарч ирлээ. Цаашдаа ямар шийдэл байна вэ?
-Энэ бүх ярьсан зүйл маань өөрөө шийдэл. 2016 оны сонгуулиас өмнө ямар шийдэл хийх талаар ч би саналаа нэгбүрчлэн бичээд өгсөн. Миний цахим хаягт ч энэ талаарх саналуудыг бичсэн байгаа.
-Эдийн засгийн форумын үеэр яригдсан нэг чухал асуудал нь зээлийн эргэн төлөлтийн асуудал. Тэр тусмаа улс төрийн зорилгоор нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна гэх мэтээр улстөржүүлж эхэлсэн нь ирэх онд бид нээрээ авсан зээлээ төлж чадахгүй юм биш биз гэх эргэлзээг төрүүлж байна л даа?
-Чи өртэй гэдгээсээ айж байна уу.
-Үгүй.
-Яагаад?
-Халамж хэлбэрээр тараачихсангүй. Бүтээн байгуулалтад зарцуулсан гэж ойлгож байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид экспортод бараагаа гаргах, хөл дээрээ босч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон гэж харж байна.
-Яг үнэн. Би сая твиттер хуудсандаа энэ талаар бичээд сууж байлаа. Хэн их өр тавьсан бэ гэж нэг нэгнээ зэмлэж, уралдах нь гол биш. Харин энэ зээлээрээ хэн нь их бүтээн байгуулалт хийсэн бэ гэдгээрээ өрсөлдөцгөөе гэж бичлээ. Улс төрийн хоёр гол нам АН-ын Засгийн газрын үед маш их өр бий болгочихлоо. Монгол Улсын нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна гэж яриад байгаа. Яахав, гудамжаар явж байгаа хүнд хэцүү сонсогдож магадгүй л дээ. Монгол Улс үнэхээр баларчээ гэх мэтээр ярина. Гэхдээ хоёр зүйлийг тайлбарлахгүй бол болохгүй нь.
Өрийн удирдлагын тухай хууль гэж байгаа. Тэнд өрийг тодорхойлчихсон. Улсын өр гэж юу юм. Хувийн хэвшлийн мөн санхүүгийн өр гэж юу болохыг бичээд өгчихсөн. Санхүүгийн өрийг банк хариуцдаг юм. Своп хэлцэл чинь өрөнд ордоггүй. Эрчим хүчний том компани, хувийн хэвшил өрөө өөрсдөө хариуцдаг. Хувийн хэвшил гэхээр хөрөнгө оруулагч нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж тоног төхөөрөмж оруулж ирээд энэ нь өр болоод бланслагддаг. Улс л учраас өрийн блансад орох ёстой. Гэхдээ хувийн хэвшил өөрөө өрөө төлнө. Гэхдээ хувийн хэвшил хэт их өр төлөөд ирэхээр төсөвт төвлөрүүлэх орлого багасдаг учир дутагдалтай ч Монгол Улсын өр, зээлийн тоог харахад, харьцангуй бага харагдаж байна лээ. Улсын өрийн таазыг тогтоох үед би эсэргүүцсэн. Автоматаар хөдөлгөөнтэй байх ёстой зүйлийг ДНБ-ий 54 хувьд гэж таац тогтоож өгсөн.
Европын холбоонд тухайлбал “Маастрихтийн гэрээ” /1992/ гэж байдаг. Төсвийн орлого нь -2-ооос илүү байж болохгүй, өр нь 60 хувиас илүү байж болохгүй гэж тусгаад Европын холбооны бүх улс мөрддөг. Энэ нь хатуу заагаад хуульчилсан асуудал биш. Зүгээр гэрээ. Гишүүн орон болгон нь мөрдөхийн төлөө ажилладаг. Яг түүнтэй адилхан Монгол Улсад өрийн тааз гэж байгаа. Хатуу тогтоочихсон гэдгээрээ ялгаатай л даа. ДНБ-дээ өрөө харьцуулдаг, яагаад гэвэл өрийг ДНБ үйлдвэрлэж байж төлөх учраас тэр юм. Түүнээс гадна явагдаж байгаа процессийг нь харвал өөр зургаан харьцуулалт байна.
Жишээлбэл, өрийн төлбөр ба экспортын харьцаа, өрийн төлбөр ба төсвийн орлогын харьцаа байна. Энэ харьцааг үзэж байх үүднээс 2003 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк улс орнуудыг дунд, дээгүүр, доогуур гэж хуваагаад өрийн таазын дундаж хэмжээг тогтоочихсон. Монгол Улс тэндээ тулчихаад яваад байгаа. Өрийн асуудлыг анхаарах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хуульдаа л нийцүүлж ажиллаж байгаа. Нэг хүн 15 сая төгрөгийн өртэй гэх мэтээр улстөржүүлээд байх хэрэггүй ээ. Өрийн удирдлага муутай өрх гэр хавханд орчихдог. Тэгвэл улс хэрвээ удирдлага муутай байсан бол хэдийнэ хавханд орчихсон байна шүү дээ.
-УИХ-ын чуулганаар НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах бололтой. Та дэмжиж байгаа юу?
-Сайн юмыг муу хэрэгжүүлдэг гайхамшигтай туршлагатай улс бид шүү дээ. Үзэл санаагаа заримдаа алчихаад байдаг юм. НӨАТ-ын хуулийн гол үзэл санаа чинь далд байгаа эдийн засгийг ил болгох юм шүү дээ. Шинээр орж байгаа Татварын ерөнхий хууль дээр би өөрөө ажилласан. Тэнд ч гэсэн элдвийн дарамтууд алга болж байгаа. Би энэ хуулийг маш сайн мэднэ. Намайг танхимын дарга байхад бүгд цуглаад л тухайн үедээ кассын машин гэж балайраад л явж байсан. Жижигхэн дэлгүүрт хоёр байцаагч явж очоод л “За кассын машин чинь хаана байна. Хоёр хоногийн дотор ав. Үгүй бол бид эргэж ирнэ шүү” гээд л дарамталдаг.
14 хоногийн өмнө би Ерөнхий сайд, УИХ-ын даргад мессеж өгсөн. Татварын дарга над руу ярьсан. Буруу юм хийгээд байна аа гэж байна лээ. Үнэн шүү дээ. Манай татварын байцаагчдын ерөнхий авир төрх нь ийм болчихсон. Олон жил бизнесийг дарамталж, дундаас нь мөнгө олдог шүү дээ. Энэ байдлаас болж хууль өөрчлөхдөө хүртэл үр дагавар гарч байгаа болохоос хуулийнх нь буруу зөрүү үр дагавар биш. Татварын ерөнхий хуульд жижиг бизнесийн хялбаршуулсан санхүүгийн бланс, нягтлан бодох бүртгэл бүгд орно. Хуульд ямар өгүүлбэр оруулах, ямар хуульд байгаа юм бэ гэдгийг ярихаас биш НӨАТ-ын хуулийн үзэл санааг өөрчлөхгүй.
-Валютын ханш улсын төсөвт тусгаснаас давчихлаа. Өнөөдрийн байдлаар 2050 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй юм чинь гээд хараад суугаад байх хэрэг үү?
-Монгол төгрөг хоёр илэрхийлэлтэй. Нэг нь дотоод үнэ цэнэ. Нөгөөх нь гадаад үнэ цэнэ. Дотоод үнэ цэнийг нь бид Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, гадаадын мөнгөн тэмдэгтээр солилцогдох харилцааг валютын ханш гэж нэрлээд байгаа юм. Ам.долларыг төсөвт 2030-аар авсан. Хоёрдугаарт, валютын ханшны дэглэм гэж байдаг. Тухайн улс ханшийг яаж удирдах юм бэ гэдэг дэглэм. Бүх улс орнуудын 90 орчим хувь нь зохицуулалттай хөвөх ханш, чөлөөтэй хөвөх ханштай байдаг. Ихэнхи нь чөлөөтэй хөвөх ханш буюу Монгол Улсынх шиг дэглэмтэй. Гэхдээ улс орнууд валютын ханшийг удирдахдаа дотоодын үнэ цэнэ буюу инфляцаар удирддаг.
Монголбанкинд бид жил бүхэн инфляцийг нам дор, тогтвортой төвшинд барих даалгавар өгдөг. Үндсэн зорилтоо биелүүлэхэд хоёр дахь зорилт буюу валютын ханшаа зохистой хэмжээнд инфляцид нөлөөлөхгүй байх хэмжээнд авч явах даалгавар өгдөг. Түүнээс биш ханшийг тэд болго гэж хэлж болохгүй. Монголбанк валютын нөөц хангалттай байгаа үед интервенц хийж, валютын ханшийн хэт их хэлбэлзлийг багасгадаг. Валютын нөөцөөр цатгалан мөртлөө хөөргөдөх сонирхолтой институци олон байдаг. Ханш өсөөд байхад төсөв орлого, зарлага талдаа хожсон ч байж болно, эсвэл хожигдсон ч байж болно.
Энийг төсвийн тодотгол хийхэд харна л даа. Ханшийн инфляцид нөлөөлөх үр дүн нь чи, бидний халаасанд нөлөөлөөд ирэхэд л валютын ханш муу гэж ярьдаг. Нөгөө талдаа Монгол Улс импортоор бараа авдаг юм чинь импортын эрэлт нэмэгдээд байвал валютын ханш өсөөд л байдаг. Гуравдугаарт, нийлүүлэлтийг нэмээд байдаг валютын ханш чангараад байдаг. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн цикл, валютын ханшны хөдөлгөөн шууд пропорциональ хамааралтай байдаг гэдэг нь нөөцөөр баялаг улс орнуудын хувьд хууль шиг зүй тогтолтой болчихсон. Гэхдээ тийм зүй тогтолтой юм гээд яваад байж болохгүй л дээ. Хоёр зүйлийг ажиглаж болно. Нэг нь нэрлэсэн ханш. Одоо 2050 байгаа. Оны эхэнд 2000 байсан. Эндээс харахаар 2.5 хувиар өссөн буюу нэрлэсэн байдал.
Одоо инфляци хоёр байгаа. Хоёрыг 2.5 хувьтай харьцуулаад үзэхээр бодит ханш гараад ирнэ. Инфляциар засварласан ханш гэсэн үг. Нэрлэсэн ханшдаа буураад байхаар инфляци хоёр хувь гэхээр бодит ханш найм орчим хувь байх нь. Энэ ойлголтоо Төв банкз хараад өдөр тутам, сар тутам ажиглаад явдаг. Нэг өдөр 80 төгрөгөөр нэмэгдэж байсан тохиолдол бий шүү. Энэ бол дамын хөөрөгдөл. Ханшийг дамын үнээр хөөрөгддөг газрууд хаа сайгүй байгаа. Ганц банк бус санхүүгийн байгууллага ч биш.
Гэхдээ валютын ханш өсөхөд ханшаар илэрхийлэгддэг төсвийн орлогод сайн, гэхдээ гаднаас импортоор их зүйл авч байвал муу. Тийм учраас төр валютын ханшийн эрэлтийг хөөрөгдөхгүйн тулд хөрөнгө оруулалт, тендерийн төлбөр тооцооны системийг анхаарах ёстой юм. Ханшийг тогтвортой байлгах нь ганцхан Төв банкны ажил биш. Засгийн газар ч анхаарч, хамт хийх ёстой. Энэ ажлыг хийх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажлаа хиймээр байгаа юм.
Эх сурвалж:
www.mminfo.mn
Б.Өнөртогтох
С.Дэмбэрэл: Хэн нь их зээл тавьснаараа биш тэр зээлээр юу бүтээв гэдгээрээ өрсөлд
Tweet
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
pragtikaas onol n unen gedeg hudlaa gunii uurhain tootsoo nugeltei unen tootsoj chadahgui
2016-03-31
Хариулах
Зочин:
zuv heljee. zeeleer yu hiisen chuhal shuu dee.
2016-03-31
Хариулах
Зочин:
zuv heljee. zeeleer yu hiisen chuhal shuu dee.
2016-03-31
Хариулах
Зочин:
Ер нь аливаа улс авсан зээлээрээ юу бүтээв гэдгээс шалтгаалж дараагийн зээл, туслмж, хөрөнгө оруулалт нээгддэг л дээ даана ч энэ 2 намын дуракууд нь алалцаад байх юм. Үүнээс хэн хожихуу гадны улсууд л хожно өөр хэн ч хожихгүй. Монголоо Монгол чигээр нь байлгий гэвэл ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ бодлогоо чангатга өөр хэлээд ч байх юм алга.

Шинэ
Эрэлттэй
Зөвлөхүйц
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
4 мин
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
18 цаг 17 мин
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
18 цаг 21 мин
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
18 цаг 26 мин
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?
18 цаг 40 мин
Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна
19 цаг 51 мин
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв
20 цаг 24 мин
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ
20 цаг 49 мин
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
21 цаг 0 мин
Сонгох эрхийг хангуулах чиглэлээр уулзалт хийв
21 цаг 27 мин
Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэл болох 1 хувиа буцааж авах ёстой
21 цаг 32 мин
Гурван өдөр дараалсан үндэсний бөхийн барилдаантай
21 цаг 44 мин
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна
21 цаг 57 мин
С.Одонтуяа: ХЭҮК эрх хамгаалж, шүгэл үлээж тэмцэж чадахгүй байна
22 цаг 37 мин
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг олголоо
23 цаг 22 мин
Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна
23 цаг 42 мин
Чуулган: Элчин сайдуудын томилгоог хаалттай хэлэлцэж байна
Өчигдөр 11 цаг 55 мин
Иргэд: Зайсан толгойг үхлийн тойрог болгосноор иргэдийн амьдрах эрх ашиг зөрчигдөж байна
Өчигдөр 11 цаг 24 мин
ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайж байгаа
Өчигдөр 10 цаг 24 мин
Их аварга Д.Дагвадоржийн хагалгаа амжилттай болжээ
Өчигдөр 10 цаг 19 мин
Голын намагт машинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд аварчээ
Өчигдөр 10 цаг 02 мин
Цаазын ялыг сэргээхийг хүсчээ
Өчигдөр 09 цаг 54 мин
С.Мөнхбат: Гоё машин унаад гоё гэрт амьдардаг хэрнээ гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн байна
Өчигдөр 09 цаг 29 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Өчигдөр 08 цаг 50 мин
Бороотой хүйтэн өдөр өрхөө бүтээснээс болж ээж, хүү хоёр угаартжээ
Өчигдөр 08 цаг 39 мин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бороо цастай байна
Өчигдөр 08 цаг 26 мин
Портер машин Бензтэй мөргөлдөж, жолооч нь хүнд гэмтжээ
Уржигдар 21 цаг 12 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай боллоо
Уржигдар 21 цаг 00 мин
Өвчтний түүх хуурамчаар нээж ЭМДС-аас 800 гаруй сая төгрөг авчээ
Уржигдар 20 цаг 49 мин
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Уржигдар 20 цаг 40 мин
АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авлаа
Уржигдар 20 цаг 34 мин
С.Одонтуяа гишүүний төрсөн өдөр тохиож байна
Уржигдар 10 цаг 42 мин
11 настай хүү мориндоо чирэгдэж нас баржээ
Уржигдар 10 цаг 24 мин
Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна
Уржигдар 10 цаг 02 мин
77 иргэн сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Уржигдар 09 цаг 54 мин
3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
Уржигдар 09 цаг 44 мин
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ирнэ
Уржигдар 09 цаг 21 мин
Бүх насаар нь хорих ял сонссон 20 гаруй ялтан бий
Уржигдар 09 цаг 06 мин
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна
Уржигдар 08 цаг 52 мин
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав
Уржигдар 08 цаг 39 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо
Уржигдар 08 цаг 34 мин
"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна
Уржигдар 08 цаг 29 мин
Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 6 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 12 мин
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана
2024-04-24
Автобусаа шатаасан "Эрдэм транс" компанид хариуцлага тооцно гэв
2024-04-24
Х.Нямбаатар: Гудамжаар явахаар замаас засаач гээд орилно, мөнгө байхгүй юм чинь би яах вэ
2024-04-24
Засгийн газар: “20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
2024-04-24
ААШТ-нээс туяалзуур сэлэмчин Д.Цолмон хүрэл медалийн болзол хангав
2024-04-24
"Хангай" зочид буудлын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа
2024-04-24
Онцгой байдлын албанд 25 тэрбумаар дрон, хувцас хэрэгсэл авна гэв
2024-04-24
Их аварга Д.Дагвадорж өнөөдөр хагалгаандаа орно
Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ
Их аварга Д.Дагвадоржийн хагалгаа амжилттай болжээ
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
Б.Энхбаяр: 100 тэрбумын авлигын асуудал тодорхой болсон байхад хуулийнхан таг дүлий байна
11 настай хүү мориндоо чирэгдэж нас баржээ
"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна
Портер машин Бензтэй мөргөлдөж, жолооч нь хүнд гэмтжээ
Ц.Элбэгдорж: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргасан, одоо ил болго
Дуучин Г.Эрдэнэчимэг Дарь эхийн дүрд хувирчээ
Гурван өдөр дараалсан үндэсний бөхийн барилдаантай
3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна
Ачааны машины зүтгүүр шатаж, нэг иргэн нас баржээ
С.Одонтуяа: МАН С.Зоригийн үхлээр шоу хийдгээ болих хэрэгтэй
Найман хүн дайрсан ноцтой осол Ч.Маралмаагийн хэрэг шиг мартагдаад өнгөрөх вий дээ!
Хуульч О.Батхүү ХҮН намаасаа татгалзжээ
ЦЕГ: Бага насны охинтой хуурамч хаягнаас чаталсан эрийг шалгаж байна
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна
"Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна
Дээд шүүх: Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзлаа
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү
Ардчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа
Х.Нямбаатар: Гудамжаар явахаар замаас засаач гээд орилно, мөнгө байхгүй юм чинь би яах вэ
Ж.Батсуурь: Аймгийн удирдлагуудыг шалгаж байгаа асуудал сонгууль угтсан ээлжит жүжиг
Д.Амартүвшин: АН хамгийн сайн сонголт байсан шүү
О.Батнайрамдал:БЗС-гаас зээл авсан албан тушаалтнууд өрөө төлж, сонгуульд нэр дэвшинэ шүү
Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд шагналын мөнгөө нэхжээ
Автобусаа шатаасан "Эрдэм транс" компанид хариуцлага тооцно гэв
ХҮН нам англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоно гэжээ
С.Одонтуяа гишүүний төрсөн өдөр тохиож байна
Бүх насаар нь хорих ял сонссон 20 гаруй ялтан бий
Улсын арслан Э.Оюунболдын гомдлыг Дээд шүүх хэлэлцэж байна
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү
Дэлхийн аварга П.Орхон Олимпод дутуугаа гүйцээнэ
МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироочихоод байна
Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев албаны айлчлал хийлээ
Шүүх: Ж.Соронзонгийн гомдлыг дахин хэлэлцэхээр болов
77 иргэн сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Шүүх Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
О.Номинчимэг: Балгас болсон "Хангай" зочид буудлыг нураана
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна
Ил захидал
Хар тамхины хэрэгт шалгагдаж байхдаа оргосон иргэнийг албадан авчирлаа
ЖДҮГ-т их хэмжээний хохирол учруулжээ
Сонгуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг авч эхэллээ
ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайж байгаа
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа
Их аварга Д.Дагвадорж өнөөдөр хагалгаандаа орно
88
Б.Энхбаяр: 100 тэрбумын авлигын асуудал тодорхой болсон байхад хуулийнхан таг дүлий байна
86
Их аварга Д.Дагвадоржийн хагалгаа амжилттай болжээ
60
Ц.Элбэгдорж: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргасан, одоо ил болго
35
С.Одонтуяа: МАН С.Зоригийн үхлээр шоу хийдгээ болих хэрэгтэй
28
Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ
26
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна
26
Д.Амартүвшин: АН хамгийн сайн сонголт байсан шүү
23
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн
18
Дуучин Г.Эрдэнэчимэг Дарь эхийн дүрд хувирчээ
18
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
14
Ардчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа
13
11 настай хүү мориндоо чирэгдэж нас баржээ
13
С.Мөнхбат: Гоё машин унаад гоё гэрт амьдардаг хэрнээ гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн байна
13
ХҮН нам англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоно гэжээ
12
С.Одонтуяа гишүүний төрсөн өдөр тохиож байна
11
Портер машин Бензтэй мөргөлдөж, жолооч нь хүнд гэмтжээ
10
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
10
Ж.Батсуурь: Аймгийн удирдлагуудыг шалгаж байгаа асуудал сонгууль угтсан ээлжит жүжиг
8
МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироочихоод байна
8
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв
8
Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна
8
О.Номинчимэг: Балгас болсон "Хангай" зочид буудлыг нураана
7
Ил захидал
7
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна
7
Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна
7
Цаазын ялыг сэргээхийг хүсчээ
7
О.Батнайрамдал:БЗС-гаас зээл авсан албан тушаалтнууд өрөө төлж, сонгуульд нэр дэвшинэ шүү
6
Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын 100 хүүхдийг Германд сургана
6
Иргэд: Зайсан толгойг үхлийн тойрог болгосноор иргэдийн амьдрах эрх ашиг зөрчигдөж байна
6
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
6
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
6
Улсын арслан Э.Оюунболдын гомдлыг Дээд шүүх хэлэлцэж байна
5
Машиндаа дарагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ
5
Хүний биед санаатай гэмтэл учруулсан этгээдийг албадан авчирчээ
5
Онцгой байдлын албанд 25 тэрбумаар дрон, хувцас хэрэгсэл авна гэв
5
3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
5
ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайж байгаа
5
"Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна
4
"Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа
4
Дээд шүүх: Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзлаа
4
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийв
4
"Хангай" зочид буудлын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа
4
Х.Нямбаатар: Гудамжаар явахаар замаас засаач гээд орилно, мөнгө байхгүй юм чинь би яах вэ
4
"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна
4
Бүх насаар нь хорих ял сонссон 20 гаруй ялтан бий
4
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ирнэ
4
Шүүх Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
3
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү
3
Шүүх: Ж.Соронзонгийн гомдлыг дахин хэлэлцэхээр болов
3
Валютын ханш /2024.04.27/
>
Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
Голомт банк
Хаан банк
Хас банк
Уншиж байна