Ан Сан Су Чи төрийн зөвлөх болно
2016-03-31

Мьянмарын шинэ төрийн тэргүүн Тин Чо өчигдөр тангарагаа өргөсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр ард түмэндээ хандан “Шударга, үнэнч Ерөнхийлөгч байхаа амлаж байна. Ард түмнээ хайрлан хамгаалж, эрх тэгш амьдруулах болно” гэж хэлжээ.

 

Хагас зуун жилийн дараа тус улс анх удаагаа ардчилсан төрийн тэргүүнтэй болж байна. “Үндэсний лиг нам”-ын дарга Ан Сан Су Чи парламентын гишүүн болсон. Шинэхэн төрийн тэргүүн гол хамтрагч Ан Сан Су Чид Ерөнхий сайдаас ч дутахааргүй эрх мэдэл олгохоор төлөвлөж байгаа гэнэ.

 

Тин Чо “Энэ агуу эмэгтэйн үйл хэргийн бид мартах учиргүй. Тэрбээр энэ улсын төлөө бүхий л амьдралаа зориулсан” гэж хэлжээ. Ерөнхий сайдын албан тушаалтай эн тэнцэх албан тушаалын нэрийг “Төрийн зөвлөх” хэмээн нэрийдсэн байна.

 

Хэрвээ Ан Сан Су Чи гадаадын иргэнтэй гэр бүлж, хүүхдүүдийг нь төрүүлээгүй байсан бол төрийн тэргүүн болох байсан. Тус улсын үндсэн хуулинд гадаадын хүнтэй гэр бүл болсон хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Балба улс Монгол улсаас дээр. Илүү хөгжих нь. Хуурамч ардчилалыг Монголд мэдэрсэн эмэгтэй Балба улсыг хөгжүүлэх замд оржээ.Манайхан шиг улсаараа тоглож баяжих төлөө амиа бодохгүй биз. Зовлонг биеэр туулсан энэ мэт хүн л төрд хэрэгтэй
2016-04-01