Йеменд гал зогсч магадгүй
2016-03-31

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрөгч долоо хоногт Москва хотноо ажлын айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын үеэр тэрбээр Москвагийн удирдлагуудтай Йемений асуудлаар хэлэлцсэн юм. Тэгвэл АНУ, ОХУ болон Йемений Засгийн газар тус улсад гал зогсох асуудлаар тохиролцохоор болсон талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатилов “TASS” агентлагт өгсөн ярицлагынхаа үеэр дурьджээ.

 

Гатилов “Москва, Сирийн мөргөлдөөн шиг Йемений нөхцөл байдлыг цэгцлэхийн тулд цэргийн хүчийг ашиглаж болно. АНУ, ОХУ-ын эрх баригчид уг асуудлаар тун удахгүй уулзахаар тохиролцсон. Энэхүү уулзалтад Йеменийн удирдлагууд оролцох ёстой. Тэд улс орныхоо төлөө олон улстай хэлэлцээр хийх шаардлагатай” гэж хэлсэн байна.

 

Путин саяхан “Йемен дэх Оросын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн билээ. Обама, Путин нар хэлэлцсэний эцэст таван жил буун дуу тасраагүй Сирид гал зогссон юм. Гал зогссон үеэр Сирийн ардын армийн цэргүүд 2000 жилийн настай Пальмира хотыг хэт даврагчдаас чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин