Монгол хүн гурав дахь удаагаа Эверестийн оргилд гарна гэв
2016-03-31

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш Эверестийн оргил руу гурав дахь удаагаа авирах гэж байгаа талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.



Тэрбээр дөрөвдүгээр сарын 7-нд аян замдаа гарах бөгөөд Эверестийн оргилын хойд талаас авирахаар төлөвлөсөн юм байна. Мөн энэ удаад ганцаараа тус оргилыг зорьж байгаа юм билээ.

Түүнчлэн, Эверестийн оргил руу гарах зардал нь дунджаар 30 гаруй мянган доллар болох юм байна. Тэгвэл одоогоор энэхүү зардлынхаа 30 хувийг бүрдүүлсэн бөгөөд уулын спортыг дэмждэг байгууллага, хамт олныг хамтран ажиллахыг хүсч байна гэв.


Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Солонго
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
за одоо боль боль... үхэх нь дутаа юу. гара үзлээ болоо шд.
2016-04-01