“Аль Шабаб” бүлэглэлийн тэргүүн амиа алджээ
2016-04-03

Сомали улсын хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэлд агаараас цохилт өгөх үеэр тус бүлэглэлийн толгойлогч амиа алдсан талдаар  Пентагоны тэргүүн “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

“Аль Шабаб” бүлэглэл өнгөрсөн оны тавдугаар сард нийслэл Могадишу  хотноо халдлага үйлдэж, 35 хүний аминд хүрсэн билээ.

 

Цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн толгойлогч Хассан аль Дури гэгч хоёр туслахын хамтаар амиа алджээ.  Пентагон өчигдөр Кенийн хилээс холгүй байрлах Жилиб гэх сууринд цохилт өгчээ.

 

Дури гэгч нь өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард нийслэл хотноо байрлах таван одтой зочид буудлыг барьцаалж, олон хүнийг хөнөөсөн билээ. Уг алан хядах ажиллагааны дараа Дуриг устгахын тулд Сомалигийн Засгийн газар Пентагонаас тусламж хүссэн юм.  Тагнуулын мэдээллээр “Дури нь 1997-2001 оны хооронд “Аль Кайди” бүлэглэлийн дайчин” байсан гэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин