УИХ-ын дарга Сэлэнгэ аймагт ажиллав
2016-04-03

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа. Улсын Их Хурлын даргыг Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс угтан авч, Сүхбаатар сумын төв талбайд хүндэт харуул угтан авав.

 

 

Сэлэнгэ аймагт ажилласан УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар сумын иргэдэд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийлээ.

 

 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдаж, нийт 426 хууль, 64 тогтоол баталлаа. Эдгээрээс бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан гэлээ. Харин 2012 оны 07 сараас 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд нэгдсэн чуулганы хуралдаан 598 хоног үргэлжилж, 1459 хууль, тогтоомж, ээлжит бус чуулганы хуралдаан 3 удаа хуралдаж 48 хууль, тогтоомж баталсан байна. Энэ хугацаанд 1308 хууль, 379 тогтоол баталсаны 123 нь бие даасан хууль, 855 нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байв. 

 

Улсын Их Хурлын дарга 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудаас онцлон Эрүүгийн тухай хуулийн талаар танилцууллаа. Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг хуулийн зохицуулалт оновчгүй, шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах шаардлагуудын үүднээс Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулахаар Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан гэв. Мөн Захиргааны хариуцлагын тухай болон бусад 210 гаруй хуульд байдаг торгох ялыг нэгтгэсэн Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулав. 

 

 

Улсын Их Хурлын дарга мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх, Хамтын тэтгэврийн тухай болон Захиргааны ерөнхий хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

 

Улс орны эдийн засгийн зарим асуудлуудын талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад түүхий эдийн үнийн хэлбэлзэл хүндээр туссан гээд эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. 

 

2016-2018 онд Оюутолгой ордын далд уурхайн ажил явагдана. Жил бүр 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх энэ бүтээн байгуулалтын зардлын 80 хувь нь Монгол Улсад үлдэнэ. Тодруулбал, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматур ашиглан монгол залуус цалин авч ажиллах учраас Засгийн газар энэ гэрээг зөвшөөрсөн гэлээ. 

 

Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засаг хүнд байсан 2012 онд “Чингис”, “Самурай” бонд гарган нийт 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө татсан. Энэ талаар иргэдийн дунд буруу ойлголт байгаа бөгөөд зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. 2008-2012 онд Засгийн газар гаднаас 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ шинээр гэрлэгсдэд 500.000, иргэн бүрт сар бүр 21.000 төгрөг гэх мэтээр тараасан. Өөрөөр хэлбэл, энэ их хэмжээний өрийг ямар ч үр ашиггүй зарцуулсан. Харин 2012 оноос хойш Засгийн газар дээрх өрийг барагдуулсаар өнөөдрийн байдлаар 400 сая ам.долларыг төлөөд байгаа юм байна. Харин “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Шинээр баригдсан орон сууц, авто зам, аймаг, сумдад баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөж байна гэлээ. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байна гэж Улсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулж, үр ашгийн талаар мэдээлэл өглөө.

 

 

Мөн улсын өрийн талаар бодит мэдээллийг танилцуулж, ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээ нь манай улстай адилхан 35 улс байгаа бөгөөд бондын төлөлт хэвийн явагдаж байгаа гэдгийг тэмдэглэн хэллээ. Бондын хөрөнгийн гуравны нэгээр үйлдвэрүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Энэ жил улсын төсөвт “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт 24 тэрбум төгрөгийг суулгасан талаар мэдээлж, энэхүү хөтөлбөрийн үр ашгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. 2016 онд хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон залуус мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын туршлагатай, цэргээс халагдахдаа орон сууцны урьдчилгаа төлөх хэмжээний хуримтлалтай байх тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

 

Түүнчлэн барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар иргэдэд танилцуулсан. Жил бүр шинэ орон сууцууд ашиглалтад орж байгаа ч иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгож байгаа учир худалдан авч байгаа. Энэ нь барилгын салбарын санхүүгийн эргэлтийг хангадаг байна. 2013 оноос хойш жил бүр 25.000 орон сууц шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд үүний цаана зураг төсөл гаргадаг компаниас эхлээд тавилгын үйлдвэрлэл хүртэл олон мянган үндэсний үйлдвэрлэгч, хөдөлмөр эрхлэгчид энэ санхүүгийн эргэлтэд оролцдог болохыг тайлбарласан юм.

 

 

Мөн малчдын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулсан. Малчин бүр малаа эрүүл байлгадаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлдөг, малчин дансаа ашигладаг "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэв. Эрүүл малтай малчин махаа БНХАУ, ОХУ, Вьетнам Улсад экспортлох боломж байна. Хөдөө аж ахуйн сайдын хүчин чармайлтын дүнд нээгдсэн энэ боломжийг 200.000 малчин өрх ашиглаж чадвал жил бүр 1 тэрбум ам.долларыг экспортоос олох боломжтойг танилцууллаа. Мөн тэрээр хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар танилцуулаад "Тавантолгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе" хэмээн уриалсан юм.

 

Мөн иргэдэд газар тариалангийн салбарын талаарх мэдээллийг өгөв. Манай улсын үр тарианы үйлдвэрлэлийн хувьд 2012 онд 306.3 мянган га талбайд тариалж байсан бол 2016 онд 389.6 мянган га талбайд үр тариа тариалжээ. Мөн таримал тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, чацаргана хөтөлбөрийн талаар танилцууллаа. Жимс, жимсгэнэ, чацарганы салбарын нийт тариалалтын хувьд 2014 онд чацаргана 92 хувь, бусад жимс 8 хувийг эзэлж байсан бол 2020 он гэхэд чацарганыг 75 хувь, бусад жимсийг 25 хувь байхаар төлөвлөжээ. Харин хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд 5.6 тэрбум төгрөгийн 2100 гад тариалах 2.6 сая ширхэг суулгацыг 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэнд зээлээр олгож тариалуулав. Чацарганыг кластераар хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлжээ.

 

 

Мөн 78 иргэн, ААН-д 2.4 тэрбум төгрөгийн зээл олгож, жимс, жимсгэний тайлбайг 200 га-гаар нэмэгдүүлэв. 300 тонны багтаамжтай 35 ширхэг хөргөлттэй агуулах зээлээр олгосон байна. Хүлэмжийн аж ахуйн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор "Чингис" бондын санхүүжилтээс “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам долларын зээл олгохоор шийдвэрлэж, "Голомт" банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгжид 25.14 тэрбум төгрөгийн зээл олгон 10.1 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулж, хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийг 4000 тонноор нэмэгдүүлж, импортыг бууруулсан байна. Мөн техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, элетавторын багтаамжийг нэмэгдүүлэх болон төмс хүнсний ногооны зоорийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарын цаашдын зорилт хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа.

 

 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн сонирхсон асуултад хариулав. Тус аймгийн иргэн н.Батбилэг 2016 онд Монгол Улсын хилээр 2000 тонн үхрийн мах, 4476 тонн хуурай сүү импортлон оруулж ирэх квотыг тогтоосон байна. Хэрвээ ийнхүү хуурай сүү болон үхрийн махыг импортоор оруулж ирвэл малчдын сүү болон мах үнэгүйднэ. Цаашдаа мах сүү импортлон оруулж ирэх квотыг багасгаж өгөх хүсэлт тавив. УИХ-ын дарга хариулахдаа, Монгол Улс дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг цаашид багасгах бодлого барьж байгаа. Хэрвээ Монголдоо үйлдвэрлэж болж байвал бүтээгдэхүүнийг гаднаас импортлон авах шаардлагагүй гэв.

 

Мөн Сэлэнгэ аймгийн малчин УИХ-ын даргад хандан, малчны зээлийн хүүг багасгаж малчдад боломж олгож байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрээр  түүхий эдийн үнэ өсөхгүй байна, малчдын амжиргааны эх үүсвэрийн нэг бол түүхий эд байдаг.  Хонины ноосны урамшууллаа мөн авч чадахгүй байна хэмээв.

 

УИХ-ын дарга хариулахдаа, түүхий эдийн үнийг өсгөх арга бол экспорт юм. Махан бүтээгдэхүүн экспортлохын тулд малын мах эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх шаардлагатай. Харин ноолуурын үнийн хувьд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр  түүхий эдийн үнэ өснө. Мөн Хөдөө аж ахуйн биржийн салбар хөдөө орон нутагт бий, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчид, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу материалаа бүрдүүдэн, урамшууллаа авах эрхзүйн зохицуулалт бий гэлээ.

 

Сүхбаатар сумын III дугаар багийн иргэн н.Даваадорж, Зөгийн аж ахуй эрхлээд 10 гаруй жил болж байна. Сүхбаатар аймагт л гэхэд 50 гаруй зөгийчин байна. Мөн Шаамарт олон тооны зөгийчин байдаг. Гэтэл ОХУ болон бусад орнуудаас зөгийн бал их хэмжээгээр Монголын зах зээлд орж ирсээр байна. Сэлэнгэд 2-3 жил ч зөгийн балаа хурааж, хадгалсан ч зөгийчин байна. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах хэрэгтэй гэлээ.

 

 

Тус иргэний асуулттай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ахлах байцаагч н.Батсэнгээ хэлэхдээ, Сэлэнгийн хил 24 цагаар ажиллаж байна. Бүх иргэд визгүй зорчиж байгаа боловч иргэд хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг их гаргах боллоо. Ер нь хувь иргэд  хүнсний бүтээгдэхүүн ихээр импортолж байна. Гэтэл гаалийн байцаагч хурааж авч болдоггүй, татвар авч болдоггүй, иргэдийнхээ амьдрал ахуйг бодоод татвар авахгүй оруулдаг. Алтанбулагийн хилээр өдөрт ойролцоогоор 1200 иргэн зорчиж байна. Иргэд оруулж ирсэн бараандаа 10 хүртэлх мянган төгрөгийн татвар төлөх боломжтой гэдэг. Цаашдаа хүнсний бүтээгдэхүүн импортолж буй иргэдээс татвар авдаг болвол улсын татварын сан бүрдүүлэлтэд тус нэмэртэйгээс гадна дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ойлгодог. Өнөөдөр хүнсний дэлгүүдээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хувь хүмүүс импортлон оруулж ирдэг гэлээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, Монголын төр засаг, Гаалийн тарифаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг барьж байна.Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5 хувиас 20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байгаа талаар үйлдвэрлэл эрхлэгчид мэдээлэл авсан байх. Зөгийн аж ахуй эрхэлж буй иргэн н.Даваадорж та тус 370 нэр төрлийн барааны жагсаалтад зөгийн бал байгаа эсэхийг шалгаад санал, хүсэлтээ гаргах эрх бий гэлээ. 

 

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн иргэдтэй хийх уулзалтад тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
Zochin:
С 15 по 18 марта 1987 года Член Политбюро ЦККПСС Г.Алиев находился в Волгоградской области, где провел целую серию встреч и бесед с тружениками. Он побывал на Камышинском хлопчатобумажном комбинате, на чулочно-трикотажной и обувной фабриках, на Волгоградском тракторном заводе, посетил Центральный рынок, магазины и предприятия общественного питания. Побеседовал с коллективом клинической больницы скорой медицинской помощи, побывал на железнодорожной станции имени М.Горького, осмотрел комплекс речного вокзала, совершил поездку на скоростном трамвае, часть трассы которого проложена под землей. Встретился с учащимися и наставниками школы-интерната № 4, посетил созданный там музей боевой и трудовой славы, а также возведенный машиностроителями детский комбинат. Обсудил проблемы перестройки высшего образования с руководителями вузов в политехническом институте.
2016-04-03