“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгаруулав
2016-04-04

Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг долоо дахь удаагаа зохион байгуулж шилдгээ шалгарууллаа. Уралдаанд нийт 60 гаруй уран бүтээлч оролцжээ.

 

Уралдаанд Ховд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Төв аймаг зэрэг төв, орон нутгийн мэргэжлийн театр чуулга болон ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн  дуучид зэрэг 60 гаруй уран бүтээлч оролцсон байна. Юндэнд 25, Балганд 12, Нансалмаад 13, Хоролмаад 13 уран бүтээлч өрсөлджээ. Үүнээс Юндэнд ДБЭТ-ын дуучин Э.Бумхүү, Б.Жавхлантөгс, Нансалмаад ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Дорнод аймгийн хөгжимт драмын гоцлол дуучин О.Оюунцэцэг нар шалгарчээ. Харин  Хоролмаад ОХУ-ын Буриад улсын дуучин С.Батчимэг, СУИС-ийн оюутан Ц.Шинэбаяр, Балганд ДБЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ нар тус тус  тоглохоор болжээ.

 

Шалгарсан жүжигчид “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах “Гала” тоглолтыг Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын театрт энэ сарын 1-нд толилуулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Га.Нандин- Эрдэнэ:
Маш гоё
2022-11-17
зочин:
Хотод тоглуулаач ээ.
2016-04-04