Трамп миний өрсөлдөгч биш
2016-04-05

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшихээр намны сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон намын дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Миний өрсөлдөгч Трамп биш” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хилари “Эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэхгүй байгаа хүн миний өрсөлдөгч болж чадна гэж үү. Ард түмнээ хайрлахгүй байгаа хүн бидний удирдагч болж чадна гэж үү. Энэ эрэгтэй ямар зорилгоор улс төрд орохыг хүсч байгааг би мэдэхгүй. Улс төрийн туршлагатай хүн төрийн жолоог сайн жолооддог юм” гэж  хэлжээ.

 

Уг уулзалтын дараа Трамп твиттертээ “Ингэж хэллээ гээд өрсөлдөөнөөс гарна гэж бодоо юу. Үгүй дээ, өрсөлдөөн дөнгөж эхэлж байна” гэж жиргэсэн байна.

 

Хилари “Сөрөг хүчин Бүгд найрамдахаас намаас Трампаас өөр хүн намаа төлөөлөн сонгуульд өрсөлдвөл сонгууль шударга явагдах болно. Трампт итгэхгүй байна” гэж мэдэгджээ.

 

Бүгд найрамдах намаас намын сунгаанд өрсөлдөж буй Тед Круз “Тэд ялалт байгуулна гэдэгтээ тийм итгэлтэй байгаа юм уу” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-06
Монгол:
Трамп сонгогдох юм бол АНУ-ын гадаадад явуулах бодлого арай шудрага тал руугаа болох болов уу.Трамп НАТО-г задалж юм болгон дээр АНУ-ын амыг харж өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чадахаа байсан ЕХ сая нэг амьсгаа авч америкийн колоничлолоос чөлөөлөгдөн өөрсдийнхөө шийдвэр гаргах түвшинд очно. Одоогийн давраад байгаа Алан хядах бүлэглэлүүдийн толгойг илж санхүүжилт өгөөд байгаа Арабын орнуудад шахалт үзүүлж АНУ түүний холбоотнууд алан хядагчдыг бөмбөгдөж байгаа нэрээр хий хоосон элсэн цөл бөмбөгдөх биш жинхэнэ байгаа олж бөмбөгдөн өнөөгийн толгйны өвчин болсон дүрвэгсдийн асуудлыг нааштай шийднэ. Хуурамч ардчилал нэрээр бусад орнуудын дотоод хэрэгт оролцохоо болино.
2016-04-06
зочин:
Энэ зөнөсөн чавганц манайд ирээд,Танай ардчилал бол Азийн үлгэр жишээ ардчилал гэж донгоссон гэж байгаа.Энэний нүд ийм аймаар юмыг олж харж чадахгүй байгаа юм чинь америкийг бол ёстой сүйрүүлнэ биз дээ.
2016-04-05
Зочин:
muu shulam chini zailbal taarna. teneg zunug avgai
2016-04-05
Саки:
Америкийн тэнэг ардчилал. Аав, хүү 2, Авгай, нөхөр сонгогдож байдаг ардчилалыг ямар ардчилал гэх юм Манай ардчилагчид нэртэй луйварчингууд л итгэж, дагадаг байх
2016-04-05