Баян-Өлгийн УЦС 248 сая ам.доллароор ”босно”
2016-04-05

Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж, анхны өрөмдлөгөө маргааш хийхээр болжээ. 

 

Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компаний 248 сая ам.долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.

 

Дашрамд дурдахад “ZTM”компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Жинхэнэ монгол:
Монголд бүтээн байгуулалт хэрэггүй. Зохихгүй. Харин бүтээн байгуулалтанд хувиарласан мөнгийг хувааж идвэл хамгийн зохистой
2016-04-07
Зочин:
Туркууд яагаад манайд найр тавиад байна вэ? Бодох хэрэгтэй мөн тэднийг дагаад ажилчин нэрээр нөгөө дэлхийн хаана ч багтаж шингэхгүй байгаа Исламын улсын алуурчид орж ирж бүгэхийг хэн байг гэхэв дээ аан? Ер нь лалын шашинтнууд аюултай улс шүү. Болгоомжлогтун. Асар хурдтай шийдэж, ажлаа эхлэхээр яарч байгааг нь харахад сэжиг төрмөөр санагдлаа.
2016-04-06
ойрдын ховуун эрдэнэ:
Наад станцаа зогсоо
2016-04-05
Зочин:
Хурай хурай
2016-04-05
Зочин:
Turkuud yalgavarlaad bn uu?
2016-04-05