Сонгуулийн зардлын хэмжээг хэлэлцэнэ
2016-04-06

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхлэн  Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт,  Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай,  Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Органик хүнсний тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах тухай”  төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” зэрэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chadahgui
2016-04-06