Тэйлор Свифтийн ноотой өгзөг
2016-04-07

Дуучин Тэйлор Свифт энэ сарын 3-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “iHeart Radio” шагнал гардуулах ёслолд ирэхдээ олны анхаарлыг татсан юм. Ёслолын дараа дуучин бүсгүйг хэвлэлийнхэн болон олон нийт өгзөгөндөө мэс засал хийлгэж, том болгосон хэмээн хардах болжээ. Учир нь дуучны өгзөг өмнөхөөсөө том болсон байсан гэнэ.

 

 

Америкийн “www.hollywoodlife.com” сайт дуучны 2015 онд авахуулсан зургийг “iHeart Radio”-ийн улаан хивсний ёслолын зурагтай харьцуулан тавиад “Нэг л тоотой байна даа энэ өгзөг” гэж бичжээ.

 

Өгзөгтэй нь холбоотой дуулианы дараа дуучин бүсгүй инстаграмдаа “Би гоо сайхны хагалгаа хийлгээгүй. Энэ бүхэн дасгал сургуулилтын минь ач” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
heregt durlagch:
dasgal hiigeed iim bolson hun baidag sh t ter baitugai hohoo tomruulaad baihad
2016-04-07