Улаанбаатар
Монгол Улс бизнест эргэн ирснийг онцоллоо
2016-4-7

“Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын ес дэх удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавихдаа Монгол Улс бизнест эргэн ирсэн гэдгийг онцоллоо. Монгол Улсын эдийн засгийн хувьд 2015 он хүнд жил болсон ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засагтаа тодорхой ахиц дэвшил гаргалаа гэж Ерөнхий сайд хэлээд эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалтыг татахаар хийж буй ажлууд, улс төрийн тогтвортой нөхцөл байдлын талаар сэдвийг ярилаа.

 

Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох Ази-Европын дээд түвшний XI уулзалтад 53 улс орны төр засгийн тэргүүн оролцоно. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар хоёр тивийн харилцаанд Монгол Улс чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. Түүхийн хувьд ч Монгол Улс Ази, Европыг холбосон гүүр болж байсан. Одоо ч бид төмөр зам, агаарын замаар хоёр тивийг холбож байна. АСЕМ-ын уулзалтын үр дүнд Ази, Европын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

 

Илтгэлийн дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Тус арга хэмжээ нь Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтын нэг бөгөөд энэ үеэр Засгийн газрын санхүүжилтийн талаар голчлон ярилцаж байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Credit Suisse” банкны удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзалтад “Хөгжиж буй зах зээл” санхүүгийн группийн захирал Саураб Банглани, дэд захирал Али Алам, Монгол Улстай хамтран ажиллах үйл ажиллагаанд оролцож байсан “Credit Suisse” банкны багийн гишүүд Нэйл Харвэй, Паул Трегидо, Дерек Армстронг, Монголын талаас Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонког дахь Ерөнхий консул Б.Отгонжаргал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцсон юм.

 

Монгол Улсын Хөгжлийн банк “Credit Suisse” банктай 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. “Credit Suisse”  банк 300 сая ам.долларын хамтарсан зээлийн хөтөлбөрийн тэргүүн зохицуулагчаар ажиллаж, хөрөнгө босгосон. Тус хөрөнгөөр импортыг орлох, экспортыг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар “Credit Suisse” банктай хамтарч богино хугацаанд бонд гаргах, хамтарсан зээлийн хэлбэрээр нийт 750 сая ам.доллар босгож чадсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцан ашигтай, хамтын ажиллагааны талаар тус банкны удирдлагуудтай санал солилцлоо.

 

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Блүүмберг” телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
би банкнаас нэг сая төгрөгний зээл авч чадахгүй б:
банкны систем эрүүл бн уу? монгол хүн ийм үнэгүй болоо юу?
2016-04-08
одоо болиоч дээ.:
бизнесийн ямарч орчин алгаа.БАНКНУУД ЧИНЬ ЗЭЭЛ ОГТ ӨГӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. юун бизнесс орчин бэ? одоо боль боль болио
2016-04-08
Зочин:
Ene neg yum ene teruugeer nevtruulegch shig hutsaal yavah yumaa
2016-04-07
zochin:
Hdn udaa ergej irhiin be.deer heleed l bsn tgj bgaas ouytolgoig unegui shaham uguud butsaad l yabjeedee.odoo hereggui ee saihan balagaa.balag chn duusaagui hangallttai.bayarlalaa
2016-04-07
Зочин:
МОНГОЛ УЛС ӨРИЙН ЕРТӨНЦӨД ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРЛОО
2016-04-07
Зочин:
МОНГОЛ УЛС ЗЭЭЛИЙН ӨРӨНД ДАХИН ОРЛОО
2016-04-07
Зочин:
Эд нарыг сонгуулийн дараа бүгдийг нь шар хадны эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй болжээ.
2016-04-07
шал тэнэг лалар юм:
Энэ АН-ынхан цагаан солио тусчээ. Зээл авч гал унтрааж байж бизнест эргэж ирлээ энэ тэр худлаа донгодохоо болиосой
2016-04-07