Өвөрхангайд Я.Содбаатар, С.Дэмчиг, Б.Эрдэнэбилэгт...
2016-04-12

 

Энэ тойрогт горилж байгаа хүн олон ч нэр дэвших нь баараггүй болсон, нам дотроо итгэл хүлээсэн хэдхэн хүний нэр байна. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-аас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар юм.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Архангайд төрсөн ч Өвөрхангайд дунд сургуулиа төгсч, Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр төгссөн. Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байсан.Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, тус яамны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, мөн даргаар ажиллаж байсан. Харин 2008 онд Өвөрхангайд нэр дэвшиж ялагдсаныхаа дараа МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон юм. Хэдийгээр анх удаа парламентад сууж байгаа ч өнгөрсөн дөрвөн жилд тулхтай улстөрч, намынхаа удирдлагын төвшинд идэвхтэй ажилладаг залуу боловсон хүчнийх нь нэг гэдэг.

 

Өвөрхангайд МАН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүд олон. 2012 оны сонгуулиар ялагдаж, сүүлд МАН хэсэг хугацаанд Засагт хамтрах үеэр сайд болсон Н.Төмөрхүү, С.Чинзориг, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нарыг нэрлэж болно. Тэднээс хэн чансаатай нь хоёр мандаттай Өвөрхангайд Я.Содбаатар гишүүнтэй хамт намаасаа нэр дэвших биз.

 

Харин АН-ын тухайд Өвөрхангайн гаралтай, өмнө нь энэ тойрогт нэр дэвшсэн, ялсан, ялагдсан, өнгөрсөн сонгуулиар маргаан, будилааны эзэн болж байсан гишүүд бий. Гэвч АН нэр цэвэр, нутагтаа танигдсан, бэлтгэгдсэн залуу боловсон хүчнээ сойно гэж нэлээд эртнээс дуулдсан. Тэр бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг. Аймгийнхаа оюутан залуучуудын холбоог байгуулж удирдсан, үе тэнгийнхэн болоод аймгийнхаа АН-ын идэвхтэй дэмжигчдэд танил болсон залуу ажээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн тэрээр УИХ-ын Тамгын газар болон бүлгийн ажлын алба гээд хууль тогтоох байгууллагын арын албанд 10 гаруй жил ажиллаж парламентын ажилд туршлага хуримтлуулсан нэгэн. МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн С.Дэмчиг оюутны ширээнээс шууд УИХ-ын Тамгын газарт ажилласан юм билээ. Эрх барьж буй намын бүлгийн ажлын албыг удирддаг залууг АН Өвөрхангайд  дэвшүүлэх гэнэ.

 

АН-ын нөгөө нэр дэвшигч нь аймгийн намын дарга И.Мөнхжаргал, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын нэг гэнэ.

 

МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгтийг Өвөрхангайд нэр дэвшүүлэх аж. Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, хэсгийн ахлагч, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Дараа нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын Худалдаа, эдийн засгийн зөвлөх,  МАН-ын Удирдах зөвлөлд зөвлөх, 2012-2015 онд МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Нам улс төр, төрийн алба, дипломат албанд туршлагатай хүнээ МАХН төрөлх нутаг Өвөрхангайд нь дэвшүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

М.ГАН

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ardchsan namihan hudlaa humuus ard tumen songohgui man 3 hun songogdono baahan oorsdiinhoo huneer setgegdel bichuuljee
2016-06-02
иргэн:
Чинзориг ах одоо болих хэрэгтэй. Залуу хүмүүс одоо шинэлэг зүйл сэтгэж хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулах болсон. Дэмчиг гэдэг залууг Дэмжиж байгаа шүү өвөрхангайнхан
2016-05-31
Өвөрхангайн иргэн:
Minii uvriin saihan hangai nutagt mini hiij buteeh ermelzlel duuren bolovsroltoi zaluu l heregtei bna. Togtohsuren Sodoo Chinzorig Tumurhuu naraas zalhaj bna shd. Garlaa ch huviin ashig sonirhol ihtei hugiin yumnuud idej uuhaa l bodoh biz. Tsus selbeh tsag n bolson parlaimentiin turshlagatai Demchig metiin zaluusiig songoh tsag n bolson
2016-04-15
Зочин:
МАН-ын энэ хэд одоо болих хэрэгтэй. Хийж бүтээсэн юм юу бгаа юм бэ
2016-04-13
Монгол Улсын иргэн:
Улс төр, парламент мэдлэгтэй чадвартай боловсон хүчнээр цус сэлбэх цаг болсон. Дэмчиг шиг олон мундаг залуус олон нийтийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нийлүүлэн гарч ирээсэй гэж хүсч байна. Бид өөрчлөлт хийх цаг болсон
2016-04-13
иргэн:
Нэр цэвэр залуу хүнийг дэмжинээ. Дэмчигийг дэмжьеээ.
2016-04-13
Би:
Бат-Өлзий суманд 80,0 саяар боловсон бие засах газар шахчихсан хүн шүү дээ. Ганц ч гэсэн гүүр барьсан бол олон хүний амь эрсдэхгүй байхсан.
2016-04-13
Зочин:
Содбаатар хэрэггүй дээ, харин Дэмчигийг дэмжнээ. Түүн шиг нэр цэвэр, чадварлаг боловсон хүчин нутаг оронд маань хэрэгтэй. Одоо залуучуудаа дэмжих цаг болсон.
2016-04-13
тэргэл:
Батхүү гишүүн Өвөрхангайд маш их бүтээн байгуулалт хийсэн хүн гэдэг нь үнэн. Харамсалтай нь бид мартамхай хүмүүс. Энэ сонгуульд нэр дэвшихгүй байхаа. Манайхан уйдамхай хүмүүс сонгохгүй биз.
2016-04-13
Зочин:
Содбаатар ч мөн залуучуудыг худалдаад авчихна л гэж эндүүрч яваа хүмүүсийн нэг дээ.
2016-04-13
Зочин:
Энэ Тогтохсүрэн дарга эрх мэдлийг үнэн ашиглаж чадаж байгаа шүү. Арай л дэндүү. Одоо бас залуучуудын хөгжлийг дэмжих жил гэж зарлаад юун дэмжих талцуулаад хэн өөрийнх нь талд ажиллахыг сориод байгаа шиг л байх юм. Та хангалттай өгсөн юм билээ үхэн хатан хамгаалдаг юм билээ. Одоо больвол яасан юм бэ?
2016-04-13
Би:
Бат-Өлзий суманд 80,0 саяар боловсон бие засах газар шахчихсан хүн шүү дээ. Ганц ч гэсэн гүүр барьсан бол олон хүний амь эрсдэхгүй байхсан.
Дагвадорж:
Энэ Тогтохсүрэн гэж нөхөр 16 жил эзэн суулаа идэж уулаа ханаж цадах болоогүй хүн үү, Манай Хужиртынхан битгий дэмжээрэй. 80 саяаар хийх гэрэлтүүлгийг 150 саяар хийдэг бидний татварын мөнгөөр овоо хөлжсөн өвгөн дөө.
2016-04-13
Дагвадорж:
Дэмчигийгээ дэмжнээ хөө, ийм л залуус манай оронд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.
2016-04-13
Tamir:
МАН-с Содбаатар нь дээр биздээ. Арай ч залуу юм. Нэр нь ч цэвэр. Кургозор сайтай юм шиг санагдаад бдагийн. МАН-с хэн ч нэр дэвшсэн гараад ирэх бх дө.
2016-04-12
Иргэн:
Энэ 3-аас Содбаатар, Дэмчиг 2 нэр цэвэр улс төрчид гэхдээ Дэмчиг бол Батхүү, Зоригт 2-ын хүн гэгддэг залуу нас ч бага, өөрийн үзэл баримтлалаа олж чадаагүй улс төрч. харин 20 он хүртэл нэр цэвэр, улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлчихвол Дэмчигийг дэмжихэд буруу юм байхгүй байх энэ удаа бол арай болоогүй ээ. Манай аймагт АН-ын дэвшигчид луйвар, иргэдийн сонголтыг уландаа гишгих гэх мэт увайгүй үйлдлүүдийг их харуулсан энэ сонгуульд Содбаатар, Тогтохсүрэн 2 дэвших юм бол дэмжнээээ.
2016-04-12
Зочин:
AH aas burxan ch bsan bitgii songooroi mongolchuudaa
2016-04-12
Зочин:
BATHUUGIIN SARISAN MAHAN HAMARIIG TAS USHIGLUUD HUUH HEREGTEI.
2016-04-12
сонгогч:
Энэ тойрогт Тогтохсүрэнг дагаад МАН ялалт байгуулна. тодорхой
2016-04-12
zochin:
Sodbaatar gfishuuniiig demjij bn bas l tuun shig ner tsewer uls turch nutag orond mine heregtei shu
2016-04-12
Орон нутгаас:
Өвөрхангайд амьдарч байгаа бидний хувьд хийсэн юмтай содбаатарыг сонгоно. нутаг орондоо элэгтэй, залуу чадварлаг боловсон хүчин.
2016-04-12
сонгогчид:
энэ содбаатар гарахгүээ яаж ч бодсон харин тогтохсүрэн бол гарна эрдэнэбилэг маш том санал авч энэ 2 намын саналаас зулгаана. энэ шинэ залуу ай мэдэхгүйээ учнгын алтны нинжаа нар л санал өгнө биз үнэнийг удахгүй магадлая. өнөө чинориг хаачив.чинзроиг бол шууд гарна. 2-т эрдэнэбилэг орж их хуралд сууна
2016-04-12
Зочин:
Энэ сонгуулиар ман ын луйварчдаас бүрмөсөн салах хэрэгтэй шүү
2016-04-12
Мгл:
Содбаатарын хажууд чинзориг чинь нутаг орондоо элгэмсуу нэр хундтэй, худлаа унэн бурдаггуй, тулхтай ториин тушээ хун.Ман- нд дандаа амны донтой, луйвар хиих далд санаатай, хиимэл уйлдэлтэй хог шаарнууд л унэлэгддэг юм
2016-04-12
Зочин:
Содбаатар зөвхөн өөрөө л горьдож байгаа юм. Арай дэвшээд сонгогдох байх гэж боддог юм бол уу. Бусад нь яахав болох л юм.
2016-04-12
Зочин:
Содбаатар зөвхөн өөрөө л горьдож байгаа юм. Арай дэвшээд сонгогдох байх гэж боддог юм бол уу. Бусад нь яахав болох л юм.
2016-04-12
Зочин:
Тиймээ Батхүү сүүпер шүүү. Дахиад л луйвардах нь энэ удаа ямар мэх хийхийг нь харах л үлдлээ.
2016-04-12
ZOCHIN:
BATHUUG TSAASHID DEVSHUULEH HEREGGUI
2016-04-12
deemee:
Я.Содбаатар хэрэгүй дээ. Харин Н.Төмөрхүү, С.Чинзориг, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 3-н 2 нь дээр. Харин АН-аас С.Дэмчиг, Ч.Даваабаяр 2 гайгүй санал авна даа.
2016-04-12
Зочин:
Ene 3 yag haragdana da. hureed irvel shorootoi holiod l yvuulna da
2016-04-12
Зочин:
uuriiguu songogdono gej bodood baigaam uu ene Sodbaatar kkkkkkkk chamaig hunuus odoo songohguishdee kkk
2016-04-12
иргэн:
кккк, Содбаатар өөрөө бичсэн юм уу, горьдлого, хүмүүс түүнийг сонгохгүй л гэцгээх юм билээ,
2016-04-12