100 гаруй цагдаа тангараг өргөлөө
2016-04-13

Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчид өнөөдөр тангараг өргөлөө. Ёслол “Цагдаа” цогцолборт болсон бөгөөд  Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга туслах комиссар Ч. Болдбаатар болон албаны дарга удирдлагууд оролцсон байна.

 

 

Нийт 100 гаруй алба хаагчид тангараг өргөж, хууль сахиулах болон нийгмийн хэв журмыг сахиулах албанд нэгджээ. Тангараг өргөсөн албан хаагчид нь хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшин, цагдаагийн дамжаа сургалтанд бүрэн хамрагдаж, үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
hend tangarag urgov?:
an, mand tangarag urgov doo?
2016-04-14